Хорих ангиас оргосон этгээдийг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА

2022 оны 08 сарын 30

Сэлэнгэ аймаг дахь ШШГХ-413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж байсан Болдбаатарын Баянбаатар гэх этгээд өчигдөр /2022.08.29/ оргон зайлжээ. Иймд тухайн этгээдийг цагдаагийн байгууллагаас эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.

Уг этгээд нь 29 настай, дугуй шар царайтай, өргөн духтай, шингэн хөмсөгтэй, жижиг хар нүдтэй, шулуун сартгар хамартай, жижиг дэлдэн чихтэй, гурвалжин эрүүтэй, шивээсгүй, толгой болон зүүн хөх, зүүн гарын шуу, хуруундаа сорвитой.

Оргох үедээ шар поло туртик, цэнхэр өмд, нормын бакал гутал, саарал малгайтай цамцтай байжээ.

Цагдаагийн байгууллагаас тухайн этгээдийн талаарх мэдээллийг 102, 89345555 дугаарт авч, нууцыг чанд хадгална гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top