Италид бал сараа өнгөрүүлсэн "Беннифер" шаргал өнгөөр хослов

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 30

 

Гурван өдрийн турш үргэлжилсэн хуримын ёслолын дараа Италид бал сараа өнгөрүүлэхээр явсан Бен Аффлек, Женнифер Лопес нар Лос Анжелест газардлаа. 

Хувийн онгоцноосоо буух үедээ папараццид өртсөн тэд шаргал өнгөөр ижилсжээ. Ноолууран хослол бүхий Бен Аффлек өмнөх өдрүүдээс илүү сэргэлэн, цовоо харагдаж буйг хэвлэлүүд онцолжээ. Учир нь хуримын ёслолын дараа ядарч туйлдсан түүний эрүүл мэндэд шүтэн бишрэгчид нь ихээр санаа зовж байсан аж. 

Мөн тэдний хуримын ёслолын үеэрх бичлэг цацагдсан нь бал сарыг нь нурааж болзошгүй нөхцөл байдлыг үүсгээд байсан. Гэсэн ч аз жаргалтайгаар бал сараа өндөрлүүлсэн тэд ийнхүү Лос Анжелест газарджээ. 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top