Туркийн ашигт малтмалын экспорт дахин дээд амжилт тогтооно

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 31

Синьхуа агентлагийн мэдээ: Туркийн Эрчим хүч, байгалийн баялгийн сайд Фатих Денмез энэ сарын 29-нд мэдэгдэхдээ, өнгөрсөн онд Туркийн ашигт малтмалын экспорт дээд амжилт тогтоосонтой адил энэ оны үзүүлэлт нь ч дээд амжилтад хүрэх төлөвтэй байна гэжээ.

Туркийн Эрчим хүч, байгалийн баялгийн яамны мэдэгдэлд, Туркийн нийт ашигт малтмалын экспорт 2021 онд 5,93 тэрбум ам.долларт хүрсэн бол 2022 оны эхний зургаан сард ашигт малтмалын экспорт өнгөрсөн оны мөн үеэс 19 хувиар нэмэгдэж, 3.36 тэрбум ам.долларт хүрчээ.

Туркийн ашигт малтмалын экспортын нийт хэмжээ энэ онд дахин дээд амжилтад хүрэх боломжтойг дээрх тоо баримт харуулж байна гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top