Жүжигчин Кэмерион Диас орон нутгийн цагаар өнгөрөгч мягмар гарагт 50 насны төрсөн өдрөө Нобу Малибуд тэмдэглэн өнгөрүүллээ.
Ойр дотнынхны хүрээнд тэмдэглэн өнгөрүүлсэн уг төрсөн өдөрт дэлхийн хэмжээний одод ч мөн хүрэлцэн иржээ. Тухайлбал дуучин Адель, жүжигчин Зое Салданья нөхрийн хамт, Лэсли Менн, Николь Ричи нар хүрэлцэн иржээ.
Төрсөн өдрийн эзэн олны нүдэн дээр гарч ирсэнгүй. Гэр бүлдээ цаг, зав гаргахын тулд урлагаас хөндийрсөн тэрээр ресторан дотор зочдоо хүлээн авсан бөгөөд баярыг нь хамт хуваалцаж буйд талархснаа илэрхийлсэн байна.
Дуучин Адель папарацциудаас нуугдан нүүрээ хар шүхрээр халхалжээ
Сэтгэгдэл ( 0 )