Супер модель Кэйт Мосс 30 жилийн өмнө Calvi Klein брэндийн нүүр царайгаар ажиллаж байсан билээ. Тухайн үед түүний авахуулсан хагас нүцгэн зургууд шуугиан тарьж байв. Харин энэ цаг үед түүний охин Лила мөн л Calvin Klein-ий нүүр царайгаар ажиллах болсон нь олны анхаарлыг ихээр татаад байна.
19 настай Лила 2018 онд анх загварын тайзнаа гарч эхэлсэн. Miu miu, Fendi, Versace зэрэг брэндүүдийн загварын шоунд оролцож, Vogue сэтгүүлийн нүүрийг чимж байсан туршлагатай нэгэн.
Мөн ээжийнхээ хамт тайзнаа алхаж, өндөр зэрэглэлийн арга хэмжээнүүдэд оролцох болсон тэрээр нэгдүгээр зэргийн чихрийн шижинтэй нэгэн. Загварын тайз болон улаан хивсний ёслолд инсулины шахуургатай ирсэн нь олныг гайхшруулсан.
Кэйт Моссын хувьд Calvin Klein-ий зураг авалтын үеэр түүнд тухгүй байсан тухайгаа саяхан өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг. Хамтран ажиллаж буй загвар өмсөгчтэй тааруу харилцаатай байсан тухайгаа ярьсан бөгөөд тухайн үед ажиллаж байсан арын албаны ажилчид ч мөн энэ тухай ярьсан байдаг аж.
Харин Лилагийн хувьд бүх зүйл тааламжтай байсан ба ирээдүйд өндөр амжилт үзүүлэх боломжтой хэмээн загварын экспертүүд дүгнэжээ.
Сэтгэгдэл ( 0 )