“Тоонот”-ын залуус дөрвөн жилийн ойгоо тохиолдуулан "21х21" төслийг санаачлан хэрэгжүүлсэн нь орон даяар оршин суугаа сонсогчдын талархлыг хүлээгээд буй.
Орон нутагт оршин суудаг сонсогчид чанарын өндөр түвшинд зохион байгуулагддаг тоглолтыг тэр бүр үзээд байх боломжгүй байдаг. Харин “Тоонот”-ын залуус ойн баяраа тохиолдуулан Монгол орны өнцөг булан бүрд очиж, нийт 300.000 гаруй хүнд аз жаргал түгээсэн билээ.
Уг аялан тоглолтын дараа Улаанбаатар хотын сонсогчид болон хилийн чанадад суугаа залуус тэдний тоглолтыг үзэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж эхэлжээ.
Тиймээс үзэгчдийн хүсэлтээр ирэх есдүгээр сарын 9-ий өдөр Сүхбаатарын талбайд тоглолтоо хийхээр болжээ. Тоглолт мөн л үнэ төлбөргүйгээр зохион байгуулагдах бөгөөд хилийн чанадад суугаа залуусаа ч мөн гомдоохгүй гэдгээ “Тоонот”-ын залуус ярьлаа.
Сэтгэгдэл ( 0 )