КАНАД: Хутгатай этгээдүүд 10 хүнийг ХӨНӨӨЖ, 15 хүнийг ШАРХДУУЛЖЭЭ

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 05

Канадын Саскачеван мужид ням гарагт хутгатай хоёр эрэгтэй 10 хүнийг хэрчиж хөнөөгөөд 15 хүнийг шархдуулжээ.

Хутгатай хоёр этгээдийн шархдуулсан хүмүүсийн тоо хамгийн багадаа 15 гэж цагдаагийн газраас мэдэгдсэн байна. Хоёр этгээдийг эрэн сурвалжилж эхэлсэн бөгөөд цуврал халдлагын сэжигтнүүдийн нэрийг Дамиен болон Майлс Сандерсон гэж зарлажээ.

Мужийн иргэдэд хамгаалалттай газар нуугдахыг сануулж, гэмт хэрэгтнүүдтэй холбоо тогтоохгүй байхыг анхааруулсан байна.

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо халдлагын үеэр амиа алдсан хүмүүсийн ар гэрт эмгэнэл илэрхийлжээ. Тэрбээр “Саскачеван мужид болсон өнөөдрийн халдлага аймшигтай байлаа. Зүрх эмтэрч байна... Нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна. Бүх хүнийг орон нутгийн эрх баригчдаас өгч байгаа мэдээ мэдээллийг сайн сонсохыг уриалж байна” хэмээн “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top