Монголын хип хоп урсгалын анхдагчдын нэг болох "Luminо" болон "Татар" хамтлагууд өнгөрсөн бямба гарагт "The Best" хамтарсан тоглолтоо "Төв цэнгэлдэх хүрээлэнд" хийлээ.
Бороотой үдэшийг үзэгчидтэйгээ хамт цэнгэн өнгөрүүлсэн тэд нийт 30 гаруй мянган фенүүдээ нэг дор цуглуулжээ. Хит болсон уран бүтээлүүдээ толилуулсан уг тоглолтыг "On'n Off" продакшн найруулсан бөгөөд чанарын өндөр түвшинд, 100 хувь амьд дуулалттайгаар зохион байгуулагдсан нь олны талархлыг хүлээгээд байна.
Сэтгэгдэл ( 1 )
Тийм гайхуулаад байхаар юм болсон юм уу, худлаа сүржигнээд л