Дорнын эдийн засгийн форум Владивостокт эхэллээ

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 05

Дорнын эдийн засгийн долоодугаар форум есдүгээр сарын 5-нд ОХУ-ын Владивосток хотод нээлтээ хийв. 60 гаруй улс орон, бүс нутгийн төлөөлөгч энэ удаагийн форумд оролцож байна гэж тус арга хэмжээг зохион байгуулах комиссын нарийн бичгийн дарга Антон Кобяков танилцуулжээ.

“Олон туйлт дэлхий ертөнц рүү” хэмээх сэдвийн дор болж буй энэ оны форум нь шинэ эдийн засгийн хэлбэрийг бий болгосон глобал өөрчлөлтийн үйл явцыг тусгах, түүнчлэн ашиг тусын холбоотой бүх талуудад яриа хэлцлийн индэр хангахыг зорилтоо болгожээ.

2015 оны тавдугаар сарын 19-нд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин захирамжид гарын үсэг зурж, жил бүр Владивосток хотод Дорнын эдийн засгийн форумыг зохион байгуулахаар дамжуулан Оросын алс дорнодын бүсийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, Ази Номхон далайн бүс нутгийн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхийг үүрэг болгосон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top