Б.Батцэцэг: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Ерөнхийлөгчтэй шатахууны хангамжийн асуудлаар ярилцана

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 09 сарын 05

Засгийн газар өнөөдөр /2022.09.05/ ээлжит бусаар хуралдлаа. 

Хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 77 дугаар чуулганд оролцох асуудлыг хэлэлцлээ. Ерөнхийлөгч Нью-Иорк хотноо ажиллаж олон улсын тулгамдсан асуудлуудаар ярилцлана. Түүнчлэн Ерөнхий сайдын Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох асуудлыг ярилцлаа. Гадаад харилцааны дэд сайд дагалдана. Бид аль болох оролцоогоо нэмж, хөгжлийн бодлогоо урагшлуулах тал дээр анхаарч ажиллана. Чуулга уулзалтын үеэр Ерөнхий сайд эдийн засгийн хамтын ажиллагааны тодорхой төслүүдийг ярилцана. Энэхүү чуулга уулзалтад Ерөнхий сайдын хувьд маш тодорхой зорилттой оролцож байна. Эгийн голын усан цахилгаан станц, төмөр замын асуудал, эрчим хүчний нийлүүлэлт, шатахууны тогтвортой хангамжийн талаар ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзахаар төлөвлөж байна" гэлээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.217) 2022 оны 09 сарын 06

Манай хүнийг Путин тоож уулзах уу, хуурамч нь л магадгүй, хоосон гуяа гангалж ирээд худлаа ийм тийм ажил бүтээлээ гэж тархи угаана даа

0  |  1
Эгэл(192.82.75.135) 2022 оны 09 сарын 06

Амжилт!

1  |  0
Top