Тайландын хаант улсын Шадар сайд Журин Лаксанависитийг Монголд хүрэлцэн ирлээ

2022 оны 09 сарын 05

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд Журин Лаксанависит 2022 оны есдүгээр сарын 5-7-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирэв.

Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд Журин Лаксанависитийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Төмөр, Монгол Улсын Гадаад харилцааны яамны төлөөлөгчид болон албаны бусад хүмүүс угтав.
 

Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд Журин Лаксанависитийн хийж буй энэ айлчлал нь Тайландын Шадар сайдын Монгол Улсад хийж буй анхны айлчлал юм. Айлчлалын үеэр Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд Журин Лаксанависит Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй “Монгол Улсын Гадаад харилцааны яам, Тайландын Хаант Улсын Худалдааны яам хооронд Худалдааны хамтарсан хороо байгуулах тухай Харилцан ойлголцлын санамж” бичигт гарын үсэг зурж, тус хорооны анхдугаар хуралдааныг зохион байгуулах юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top