Намрын нээлтийн барилдааны тов тодорлоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 09 сарын 05

Наадмаас хойшхи эхний томоохон барилдаан буюу намар цагийн нээлтийн барилдаан товлогдлоо.

Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсч, хөгжсөний 96 жилийн ойн баярт зориулсан "Нутгийн буян групп" ХХК-ийн нэрэмжит намрын нээлтийн барилдаан 2022 оны есдүгээр сарын 10-ны 12:00 цагаас "Монгол бөхийн өргөө"-нд болох аж. 

Тус барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх барилдана.

Барилдах бөхчүүдийг есдүгээр сарын 8, 9-ний өдрүүдэд 10-17 цагийн хооронд цахимаар бүртгэх аж. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.217) 2022 оны 09 сарын 05

Бас намрын нээлтийн барилдаан гэнэ ээ, жил тойрон л ноцолдчихдог биз дээ, явдаг жорлонгуудын явдалд бусад спортын лиг, тэмцээн шиг эхлэл төгсгөл гэж байдаг юм уу

0  |  0
Top