ШӨХТГ-аас өнөөдөр (2022.09.05) зарим бараа бүтээгдэхүүнд хийсэн хяналт, шалгалтын талаар мэдээлэл хүргэлээ. (2022.09.05)
Энэ үеэр ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун "Япон, Өмнөд Солонгос сортынх гэж хэрэглэгчдэд борлуулдаг ч БНХАУ, Вьетнамд үйлдвэрлэсэн будаа байна. Бараа үйлчилгээний чанар, гарал үүслийн хувьд хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй гэж заасан бол барааны тэмдэгтэд бүртгэхгүй байх ёстой.
"Слава"-г ОХУ, "Сакура", "Сүши" зэргийг япон будаа гэж ойлгодог. Гэтэл БНХАУ, Тайвань, Тайланд будаа байна.
Тиймээс энэ асуудлыг хэрэглэгчдэд зайлшгүй ойлгуулах үүднээс тодорхой, томоор гарал үүслээ бичих хэрэгтэй. Оюуны өмчийн газарт барааны нэр, тэмдэгт өгөхдөө иргэдийг төөрөгдөлд оруулахуйц нэр өгөхгүй байх шаардлагыг хүргүүлж байна.
Монголд борлуулагдаж байгаа бараа бүтээгдэхүүний шошго, гарал үүслийн мэдээлэл, бүтээгдэхүүний хэрэглэх заавар гэх мэт зүйлс асуудалтай байдаг. Дэлгүүрт зарагдаж байгаа 10 бүтээгдэхүүний 7 нь зөрчилтэй байна" гэлээ.
Сэтгэгдэл ( 3 )
слава будаа чинь хужаа будаа шүүдээ тамин ээ...оросод цагаан будаа ургадаггүй юм
Uulaasaa l hujaagaas irdeg sh de Saban deree ch baij l baidag. Humuus l japanoos orj irdeg gej bodood baidag bolhoos
”Слава”, ”Сакура” зэрэг нь орос, япон сортын будаа биш юм бол хужаа нэрийг нь тавиулаач. юугаа хийгээд бга юм бэ? хууран мэхэлсний төлөө шийтгэл байх уу?