18 настай монгол охин БНСУ-ын волейболын лигт тоглоно

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 05

БНСУ-ын “Mokpo” их сургуульд суралцдаг Ц.Орхон охин БНСУ-ын волейболын эмэгтэйчүүдийн лигийн “AI PEPPERS” багт тоглохоор болжээ.

2019 оны лигт  “Алтайн барс” багаас тоглож байсан тэрбээр одоо 18 настай, 195 см өндөртэй, хаагчийн байрлалд тоглодог тамирчин юм.

Түүний орсон “AI PEPPERS” багийн тухайд 2021 онд үүсгэн байгуулагдсан, лигийнхээ хамгийн залуу клуб аж.  Тамирчдын хувьд ч маш залуу. Энэ жил багтаа хоёр тоглогч нэгтгэсний нэг нь манай улсын тамирчин Ц.Орхон болжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.217) 2022 оны 09 сарын 06

Сайн байна ш дээ, амжилт охин минь

1  |  0
Эгэл(192.82.75.135) 2022 оны 09 сарын 06

Амжилт!

1  |  0
Top