“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг гараанаас гаргах, тулгамдсан үед авч хэрэгжүүлэх арга хэмжээг саадгүй явуулах үүднээс Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан гэж ойлгогдож байгаа. Уг үндсээр нь авч үзэх юм бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар парламент ч давхар дэмжсэн гэж ойлгогдоно. Үүнийг буруутгаж байгаа хүмүүс болон улс төрийн хүчин байгаа ч зөвтгөн тайлбарлаж байгаа нь түүнээс олон бий. Буруу, зөв аль нь ч бай сонголт тал дээр алдаа хийсэн.
Эрх баригчдаас ямар нэгэн байдлаар “шагнуулсан” мэргэжлийн бус нөхдийг яаж ч чадсангүй, нэг суудлаас нөгөө суудал руу шилжүүлэхээс эхлээд томилгоо тал дээр чамгүй алдаа гаргасан. Дээр нь парламентын популист нөхөд, тэр тусмаа намаа шүүмжилдэг нөхдийн амыг хаах зорилгоор сайдын орон тоо гаргаж өгөв. Тэд дээлээ давхарлахгүй бол Засгийн газрын оруулж ирсэн саналыг парламентын түвшинд үргэлж боорлох учраас арга ядсан хэрэг байх. Мөн хулхи эх орончид, популистууддаа тал засаад байгаагийн цаана ямар нэгэн зүйл нуугдаж байгааг ч битүүхэн эрэлхийлэх болов.
Тухайлбал, цагийг эзэлсэн их аварга Б.Бат-Эрдэнэ ердөө хэдхэн хоногийн өмнө “Бид хоёр жилийн өмнө хийсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөсөө ухарч байна. Яагаад сайд хийх гээд, давхар алба хаших гээд чичрээд байгаа юм. Дэлхий нийтийн байдал, эдийн засгийн хүндрэлээ бодооч" хэмээн чуулганы индэр дээрээс “Давхар дээл”-ийг эсэргүүцэж байсан бол хоёр хоногийн дараа өөрөө дээл давхарлаад өмсчихсөн таг дуугүй сууж байна. Улс төр гэж улс төр юм. Ийн эсэргүүцэл илэрхийлж байсан нөхөр Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны даргаар томилогдоод сураг алдарч байгаагийн цаана чухам юу байв.
Б.Бат-Эрдэнийн хувьд намаасаа гаргасан шийдвэрт үргэлж шүүмжлэлтэй хандаж, олонд танигдсан нэр нүүрээрээ ихэс ахасаа хөөдчих гээд байдаг талтай. Тиймээс намынх нь удирдлагууд түүний амыг хаах зорилгоор албан тушаал өгдөг, цаадхи нь ч авч сурсан толгой. Энэ удаад ч тэр энэ замаараа албан тушаалд хүрчээ. Гэхдээ цаадуул нь тодорхой байр савгүй, төсөв хөрөнгөгүй Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга гэх алба гаргаад өгчихлөө гэх. Урьд өмнө ч Батлан хамгаалахын сайдаар томилогдохдоо бас л ийм замаар явж хүрсэн гэх мэдээлэл бий. Засгийн газрын тайлбарлаж байгаагаар бол Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга нь бүтэц бүрэлдэхүүнгүй, байр савгүй гэх. Гэхдээ сайдын алба бол сайдын алба. Туслах, зөвлөхөөс эхлээд төсөв хөрөнгөд нэмэр болсон зүйл байж таарна.
Яахав, аваргад давхарлаж өгсөн дээл бол бусдын голоод орхисон хуулгаар хийсэн тэрлэгэрхүү зүйл юм. Гэхдээ л албан тушаалын донтой хүнд бол үйтэн хуаран дээл юм биз дээ. Өөрөө л үйтэн хуар гээд бодчихоор асуудал алга. Ерөнхийдөө амыг нь хаах зорилгоор үйтэн хуар гээд хуулга өмсгөчихсөн хэрэг.
Энэ бүгд ч яахав. Аваргын гардаад буй алба чухам юу хийх вэ гэх асуулт урган гарна. Өнөөдөр спортын асуудал давхар хариуцсан яам байна, Биеийн тамир спортын газар байна, Олимпын хороо байна. Бусад мэргэжлийн клубууд, нийгэмлэг гэх мэт мэргэжлийн түвшинд хүрчихсэн олон байгууллага бий. Гэтэл нэг бөхийн хэл амнаас айгаад албан тушаал гаргачихав уу гэх хардлага өөрийн эрхгүй төрнө. Аварга өөрөө Монголын үндэсний олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаад энэ жилээс Бодлогын зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Тэр үндэсний бөхийн нэртэй тамирчнаас гадна Биеийн тамир спортын "Хүч" нийгэмлэгт тамирчин, орлогч дарга, дарга, “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн захирлаар ажиллаж байсан гээд туршлага бол бий. Байхаас ч яахав, бүх насаа энэ салбарт өнгөрүүлсэн хүн.
Спортоос гадна улс төр гадарлах хэмжээнд очсон хүн бол Б.Бат-Эрдэнэ аварга. Өдгөөгөөс хориод жилийн өмнө буюу 2004 онд төрөлх нутгаасаа УИХ-д нэр дэвшин өрсөлдөж, Д.Арвин, Н.Ганбямба нарын хамт парламентад орж ирсэн хүн гэхээр улс төрийг гадарлаад доторлосон хүн гэж болно. Харин аварга маань ном дүрэм гэхээсээ илүүтэй улс төр дэх популизмыг маш сайн сурсан хүн гэдэг нь “давхар дээл”-ийг эсэргүүцэж байснаа маргааш нь өөрөө дээлээ давхарлах хэмжээнд улс төр хийж сурсан гэдэг нь харагдана. Түүнээс өөр хүн бол эсэргүүцсэн чигээрээ сайдын тамганаас татгалзах байв. Гэтэл уухайн тас тамга авч байгаа нь хэргээр популизм хийн, шантаажилж байсан бололтой.
Ер нь поп л доо. Саяхан даа, хямралтай үед хэмнэлт хийж байна хэмээн унадаг дугуй унахаас эхлээд үзэг балаа сольж, янз бүрийн хэрэглээгээ танах уриалга маягийн зүйлийг хувийн цахимаараа цацаад авсан. Нөгөө талаар эх орон, газар шороо гэхээр цаад наадхыг харалгүй муйхарлаад зүтгэчихдэг хүн. Энэ утгаараа тэр гаднын хөрөнгө оруулалт хааж боож, улс орны байдлыг доройтоход нөлөөлсөн хүмүүсийн нэг гэж хэлдэгтэй би санал нийлнэ. Тоймтойгоос дурдахад “Урт нэртэй хууль”-иас эхлээд Ашигт малтмалын, Хөрөнгө оруулалтын гээд гаднаас ирэх мөнгөний урсгал хааж бүхий л хуульд кноп дарсан “гавьяатай”, “Байгаль орчны тэргүүний ажилтан” УИХ-ын гишүүн.
Тэр жил “Хэрлэн” төсөл хэрэгжихээр зэхэж, хятадаас санхүүжилт авах гэрээ ч хийгдэв. Хэрлэн мөрнийг говь тал руу татаж, ус ундаагаа элбэгшүүлж ан амьтан, байгаль дэлхийгээ аврах тухай төсөл тухай юм. Олон улсад батлагдаж амжилттай хэрэгжиж байсан төсөл юм. Энэ нь аливаа гол мөрний илүүдэл усыг ашигтай газар нь ашиглах ёстойг өгүүлсэн хэрэг. Ингэлээ гээд Б.Бат-Эрдэнэ нарын ярьж байгаа шиг Хэрлэн мөрөн ширгэхгүй. Тусгайлсан усан санд Хэрлэн голоос илүүдэж гарсан ус юүлэгдэж, хуримтлал үүсгээд түүнээсээ говь талыг усжуулах төсөл байв. Аливаа гол мөрөн ай савнаасаа хальж л байдаг жамтай. Хамгийн энгийнээр ойлговол гол мөрөн жилдээ хэчнээн удаа үерлэж савнаасаа хальдаг билээ дээ. Энэ л илүүдлийг говь тал руу татах тухай ажиллагаа юм шүү дээ. Хэчнээн хэрэгтэй төсөл байсныг мэргэжилтнүүд өнөөдрийг болтол халаглан дурсдаг. Хэрлэн гол нь хангайн нуруунаас эх аван урсаж, Хөлөн нуураар дамжин Номхон далайд цутгадаг л мөрөн. Энэ бүгдийг дурдаад байгаагийн цаана өнөөх л популист арга хэмжээ байсан гэдгийг хэлэх гэсэн хэрэг. Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга хэмээх алба шинээр гарган байгааг үүнээс өөрөөр тайлбарлах ямар ч боломжгүй.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 32 )
Жудо бөхийн холбоонд хандиваар ирсэн дэвжээг улайм цайм аварга сургуульдаа аваад үлдчихдэг байж билээ ха ха
Za bolioo ta nar ! Ene hun Eebeeg l bodbol Eh oronch hun shuu
zailuuldaa saidiin ner zuuj uzeg ee
Shunliin tulam popiin haan jinhene turiin gai
Хөөрхий дөө боловсрол байхгүй, мэдлэг байагүй, эх оронч биш учраас эх орон байхгүй, юу түүнд байна гэвэл коммунист намын батлах л байна даа. Аа тийм үндэсний бөхийн багладаг нэг мэх бий одоо ч түүнийгээ хийж чадахаас өнгөрсөн хорвоо.. Иймэрхүү салбадайнууд мрнголоор минь олон жил тоглож байна даа халаг.
Аварга ХӨӨРХӨН, ЭР ХҮН, ДӨЛГӨӨХӨН, ЖУДАГТАЙ, МОНГОЛ ЭР ХҮН, САЙХАН гээд байгаа ЛАЛАРын Монгол хүн та ДЭЛХИЙН ХӨГЖИЛ ДЭВШИЛ БҮҮ МӨРӨӨД, БӨХ ХҮН БОЛ БӨХӨӨРӨӨ Л БДАГ. Монголчуудын азгүй энэ цаг үе хурдан дуусах болтугай
Сарангэрэл энэ хоёрыг илгээлтээр мал дээр гаргачихмаар юм доо, холхон шиг, говьалтайн Алтай сум руу ч юм уу
Батэрдэнэ бол шуналын тулам бөх эмч лам 3 хүний юмаар хүйдэгнээд сурсан гарууд жудаг гэдэг юм юу ч үгүй цэцийг буруу шийдвэр гаргалаа гээд л орилоод байсан сайд болонгуут малилзтал инээгээдл яваад өгсөн ийм л жүжигчингүүдээр төр дүүрлээ
Магван өвгөний оронд Олон улсын олимпийн хорооны гишүүн болох бодол өвөртлөөд бгаа юм биш үү.
Б.Бат-Эрдэнэ аварга ичих хэрэгтэй, бас сайтар бодох хэрэгтэй. Та бол зүгээр л УИХ-ын гишүүний ажлаа хий. Та сайд хийж чадахгүй, Танд сайд хийх мэдлэг, боловсрол, сэтгэх чадвар үнэндээ дутна.\n
Одоо тэгээд бөх лам уяач дуучид нарт төмсөгдүүлээд байгааг Монголын төр барьсан нохдын эмэгнэл юм даа
HELEH CH UG OLDOHGUI BNS.JINHENE ”SARMAGCHIN gevel BATERDENE”
Хэрлэн голын төсөл монгол оронд тун хэрэгтэй төсөл байсан юм шүү. Яагаад орхисон юм мэдэхгүй. Аварга удирдаж нэг хэсэг л шуугиулаад авсандаа. Ашиг сонирхолын юм байсан байхдаа...
Сайд аваад амаа хамхижээ.Арай,арай
Нам төвтэй энэ цаг дор ерөнхий сайдын зовлон АН МАН -с үл хамааран адилхан даа
хэрлэн голыг хангайн нуруунаас эх авдаг гэж чамд хэн хэлэв. хуурамч дипломтой багш чинь заавуу? тэнэг минь.
хэрлэн голыг хангайн нуруунаас эх авдаг гэж хэн хэлэв.
Аварага одоо ичээч Моголын ард түмнээр бүх насаараа тэжээлгэлүү,ганц тавга шөл ч өөрийн мөнгөөр авч идээгүй,өнчин ишиг ч буян болгож хандив өргөөгүй л хүндээ
Аврага маань сайд болж чадлаа. Хөөрхөн үү ?
Ийм этгээд бол төрийн эмгэнэл шившиг юм
эрдэнэбат дуучин энэ хоёр ...
Арай арай, сэтгүүлчид та нар энэ хүнтэй зурагтаар шууд англи орос хэлээр ярилцаарай. Маш том онгио болно. Англи орос хэлтэй гэсэн....
Эцсийн зогсоол Үүнээс цааш нэр хүндгүй өвгөн хүн болж хувирна
Хэрлэн төслийг хийх л хэрэгтэй дээ
зайлаа ийм сайд гэж дэлхий дээр байхгүй
Үр дүн:Сонгуульд буюу Улс төрд үүнээс хойш түүнээс цааш бөх хүн битгий дэмжиж сонгож бай.Х.Баттулга-самбочин,Б.Бат-Эрдэнэ-үндэсний бөх эд нар маань биднийгээ хорлоод дуусах нь.Арга ч үгүй биз сэтгэл,мэдлэг,алсын хараа дутаж байна,түүнийхээ оронд спортоо,бизнесээ хийгээд л явж байг!
Яиар ч хэрэггүй ч гэсэн харлуул гэж үүрэг авсан мөнгөний долоогчид минь, чи наад хүнийхээ талын талын талын талд ч аливгээрээ ч хүрэхгүй луйварчдын долоог шүү дээ
buudval tna ene uvgun nom unchaj chaddag yum uu heden on be
ийм юм бичих ямар хэрэгтэй юм
Сарангэрэл Бат-Эрдэнэ мэтийн буудчихмаар хэдэн фсдакууд
Umhii sevs
Ийм л хүн ерөнхийлөгч болох гэж байв. Яаж сонгогдоогүй юм.Ядаж Элбэгээ нь хамаагүй дээр.