Нэг дугаарыг давхардуулж гурван хүнд ДИПЛОМ ОЛГОЖЭЭ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 09 сарын 06

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр /2022.09.06/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Нийслэл болон 21 аймагт нийт 71 мянган боловсролын диплом байна. Манай салбарт 51 мянган гаруй багш, сурган хүмүүжүүлэгч байна. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд 59 мянган дипломыг шалгалаа. Үлдсэн дипломыг шалгана. Үүнээс өнөөдрийн байдлаар 442 диплом зөрчилтэй байна. Цаана нь 2000 боловсролын бичиг барим сэжигтэй байна. Нэгт, дипломын давхардсан бичиг барим 454 байна. Бусдын овог нэр, гарын үсгийг дуурайсан. Тамга тэмдэг өөрчилсөн байна. Жишээ нь, нэг димломын дугаараар гурван хүнд олгосон байна. Бүртгэлгүй 139 диплом ашигласан байна. Хуурамч диплом олгосон гэсэн үг. Хүчингүй болсон дугаар ашиглаж диплом олгосон байна. Боловсролын байгууллагын буруутай үйл ажиллагаанаас үүссэн зөрчил ч байна. Элсэлт, төгсөлтийн дугааргүй атлаа Газарчин их сургууль диплом бичиж олгосон байх жишээтэй" гэлээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.160.96) 2022 оны 09 сарын 07

Оюунэрдэнэд ыас давхардуулж олгосон

0  |  0
багш(66.181.176.59) 2022 оны 09 сарын 06

ингэтлээ боловсрол дампуурах гэж дээ.хуурамч диплом гаргасан улсуудыг ил тод зарла. ебс д захирлууд хуурамч аттестат гаргадаг. сургуульд суугаагуй хуухдэд монгоор аттестат бичдэг

0  |  0
Top