Найруулагч Б.Тамир: "Өргөө" кино театрын гэрээнд ӨӨРЧЛӨЛТ оруулсан

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 07

 

“Фантастик продакшн”-ы хамт олон "Өргөө" кино театраас уран бүтээлчдэд хүчээр тулгадаг гэрээний нөхцөлийн талаар мэдээлэл хийлээ. 

Дэлхийн хэмжээний уран бүтээл туурвихыг зорин ажиллаж буй тус продакшны захирал Б.Тамир энэ тухай "Манай хамт олон болон "Өргөө" кино театрынхан хоёул хувь компани. Тус компани гэрээн дээр давуу эрх эдлэхийг хүссэн. Бид үүнийг эхний ээлжинд хүлээн зөвшөөрөөгүй. Тус кино театраар киногоо гаргахгүй байх хүртэл арга хэмжээ авах шийдэлд хүрсэн ч бид тохиролцон шийдэлд хүрсэн. 

Цаашдаа бусад уран бүтээлчид ч мөн энэ жишгээр гэрээгээ анхаарч ажиллах шинэ жишиг тогтоосой гэж хүсэж байна. Хуулиндаа бол 50, 50 хувиар хувааж авах ёстой. Харин "Өргөө" кино театрын хувьд орлогын 56 хувь, Сод монголын бензин 10 хувь байхаар гэрээ хийдэг. Мөн орлогоосоо бид татвар төлдөг. Бусад кино театрууд 50, 50 хувь байдаг. Бид Өргөө кино театрыг ч мөн энэ зарчмаар ажиллахыг шаардсан" гэлээ. 

Тун удахгүй нээлтээ хийх "Цурам ажиллагаа" кино нэг тэрбум гаруй төгрөгөөр бүтсэн гэнэ. Фантастик продакшны гуравдугаар үе эхэлж байна хэмээн тэд тодорхойлсон бөгөөд чанартай уран бүтээлүүдээр бэлэг барих болно гэлээ. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зөв(66.181.161.42) 2022 оны 09 сарын 12

Тамраа наад Анандбузар сдаагаараа кино хийчихээч. Хамгийн сүүлд нь салтаанд нь цахилгаан дружба хөрөө шааж төгсгөдөг.

2  |  0
Top