Жэйсон Момоа хуванцар хаягдлыг эсэргүүцэн ҮСЭЭ хусуулав

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 07


Өдгөө 43 нас хүрч буй жүжигчин Жэйсон Момоа өөрийн илэрхийлэл, бэлгэ тэмдэг болсон үсээ хусжээ. 

Тэрээр хуванцар хог хаягдлыг эсэргүүцэн ийнхүү үсээ хусаж буйгаа инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгдсэн бөгөөд "Бүгдээрээ сайн байцгаана уу. Би үсээ хусуулж байна. Салхи салхилахыг өмнө нь хэзээ ч ийм хүчтэй мэдэрч байсангүй. Нэг удаагийн хуванцар савыг эсэргүүцэн буйгаа ингэж илэрхийлэхээр шийдлээ. Энэ бүх хог хаягдлаас залхаж байна. Бид үүнийг зогсоох ёстой. Энэ бүхэн далай руу орж бохирдуулж байна. Үнэхээр гунигтай байна. Нэг удаагийн хуванцар хэрэгслийг үгүй болгохын тулд юуг ч хийхэд бэлэн байна. Надад туслаарай" хэмээжээ. 

Момоа Хавай арал дээр амарч байгаа ч хуванцар хог хаягдал их байгааг хараад сэтгэл нь шимширч буйгаа илэрхийлжээ. Түүний энэхүү үйлдэл фенүүдэд нь хүндээр тусаж байгаа гэнэ. Энэ нь нэг талаар олны анхаарлыг татах хамгийн зөв арга. Тиймээс энэхүү өөрчлөлтдөө сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн Момоа фенүүдээ уг уриалгад нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top