Маргааш буюу есдүгээр сарын 9-нд 600 сая төгрөгийн бооцоотой тулаан хийх гэж буй Монгол Улсын Гавьяат тамирчин, сонирхогчдын боксын ДАШТ-ий хүрэл медальт, мэргэжлийн бокст саяхан шилжсэн Э.Цэндбаатар, One Championship холбооны холимог тулаанч Э.Шинэчагтага нар жингийн үзлэгтээ орлоо.
Эхлээд Э.Шинэчагтагыг үзэхэд түүний жин яг 70кг байв. Түүний хувьд бооцоот тулаан хийхээр тохирох үед буюу гурван сарын өмнө 78кг жинтэй байсан.
Харин МУГТ Э.Цэндбаатарын жингээ мөн л 70кг-д тааруулсан байлаа. Тэрбээр 60кг-ийн жинд оролцдог тамирчин юм.
Ийнхүү хоёр тамирчны жин таарсан байгаа учир тулалдахад бэлэн боллоо. Тэдний тулаан маргааш буюу 2022 оны 9 сарын 9-ний баасан гарагт 19.00 цагаас Монгол Бөхийн өргөөнд болно.
Тулаан 4 цаг үргэлжлэх бөгөөд тасалбарыг Ticket.mn-ээр худалдааж байна. Тасалбарыг 60.000 төгрөг, 70.000 төгрөг, 80.000 төгрөг, 200.000 төгрөг, 300.000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа аж.
Тамирчдын жин үзэх үеэр Э.Цэндбаатар "Энэ бол тулааны спорт, хоорондоо тохиролцож, шоу хийгээд бие биенээ хөнгөн цохиод байна гэсэн ойлголт байхгүй. Би хожигдлоо гэж бодоход үе үеийн боксчдыгоо доромжилж байгаагаас ямар ч ялгаагүй. Шинээ хожигдлоо гэхэд MMA-ийг доромжилж байгаатай ялгаагүй.
Маргаашийн тулаан бол зүгээр л гал гарна. Найман раунд тоглоно. Би бүтэн тоглохыг хүсэхгүй байна. Тулаанд хэн нь ч ялагдсан бидний карьерт нөлөөлөхгүй.
Хэрвээ би ялагдвал надад дахин Шинээтэй тулалдаад байх шаардлага байхгүй. Харин би ялбал Шинээд даагаа нэхэх боломж олгоно. Маргаашийг тэсэн ядан хүлээж байна" гэлээ.
З.Шинэчагтага "Хэрвээ Шинэчагтага таныг холимог тулаанаар дуудвал зөвшөөрөх үү гэж сэтгүүлчид асуухад тэр "зөвшөөрнө" гэж эргэлзээгүй хэлж байна лээ. Үнэхээр дуудвал зөвшөөрөөрэй л гэж хэлье. Гэхдээ бараг зөвшөөрөхгүй байх.
Манай өрсөлдөгчийн фанатууд бол ихэнх нь боксынх байгаа байх. Яг төрлөөрөө зодолдвол хэн нь дийлэх нь ойлгомжтой. Боксын төрлөөр үзэж байгаа учраас Э.Цэндбаатарыг ялна гэж бодож байх шиг байна. Үүнийг маргааш л харна даа" гэсэн юм.
Сэтгэгдэл ( 1 )
Tsendee n husah bhaa.turshlaga iluu