Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс энэ сарын 5-9-ний өдрүүдэд нийт 1575 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 1187 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Зам тээврийн ослын улмаас 35 хүн гэмтэж бэртсэний 22 нийслэлд, 13 орон нутагт бүртгэгдсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 5, орон нутагт 5 хүний амь хохирсон байна.
Нийслэлд:
Явган зорчигч мөргөсөн 13 осол бүртгэгдэж, 11 хүн гэмтэж, 2 хүний амь хохирсон.
Мөргөлдсөн 5 осол бүртгэгдэж, 8 хүн гэмтэж, 2 хүний амь хохирсон.
Үл хөдлөх зүйл мөргөсөн 2 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтсэн.
Унадаг дугуйтай зорчигч холбогдсон 2 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон.
Орон нутагт:
Онхолдсон 12 осол бүртгэгдэж, 10 хүн гэмтэж, 4 хүний амь хохирсон.
Явган зорчигч мөргөсөн 3 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон.
Унадаг дугуйтай зорчигч холбогдсон 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтсэн
Хүүхэд өртсөн 2 осол бүртгэгдэж, 2 хүүхэд гэмтсэн байна. Дээрх осолд өртсөн хүүхдүүд 2 явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон байна.
Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 445 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 295, орон нутагт 150 зөрчил тус тус илрүүлжээ. Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаа анхааруулж байна.
Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, хэт их ядарсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, зам орчны байдалд хурдаа тохируулах, өөрийн болон зорчигчийн суудлын бүсийг зүүж, хүүхдийг зориулалтын суудалд суулгаж хэвшихийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 0 )