Соёл урлагийн ажилтны 29 дэх өдрийн хүрээнд Соёлын дэд сайд М.Батбаяр Төв аймгийн Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит Монгол Туургатай театрын ахмад уран бүтээлчдэд шагнал гардуулан өглөө.
Монгол улсын Засгийн газрын шагнал Соёлын Тэргүүний Ажилтан цол тэмдгээр Ч.Баярсайхан, А.Ариунсайхан, Г.Бат-Эрдэнэ нарын ахмад уран бүтээлчдийн төлөөлөл болсон таван хүнийг шагналаа.
Монгол Туургатан театр нь анх 1982 онд байгуулагдаж байжээ. Одоо тус театр 65 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.
Сэтгэгдэл ( 0 )