“Токио-2020” олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Уранцэцэг жүдо бөхөөс зодог тайлж холимгоор тулаан руу шилжсэн.
Түүний хамгийн эхний холимог тулаан АНУ-ын Арканзас мужид болсон бөгөөд PFC (Peak fighting championship) холбооны strawweight буюу 48-52 кг жингийн сонирхогчийн аваргын бүсний төлөөх тэмцээн байлаа.
Тэрээр өнөөдөр өглөө Монголын цагаар 10:20 цагт анхны тулаанаа "Fury fighting championship" холбооны atomweight буюу 48 кг хүртэлх жингийн аварга, АНУ-ын тамирчин Амбер Терреллтэй хийж, хоёрдугаар раундын 01.27 секундэд боолтоор цэвэр яллаа.
Гавьяат тамирчин М.Уранцэцэг өрсөлдөгчөө "Нэгдүгээр шатандаа ялна гэж бодсон ч хоёрдугаар үедээ дуусгалаа. Гэхдээ маш баяртай байна. Би барилдана, мөн цохиж унагаана гэж бодож байсан" гэж сэтгэгдлээ хуваалцав.
Тэрээр тулааны спортоор гурван сар хичээллэж, энэхүү эхний ялалтаад авч байгаа нь энэ юм.
Сэтгэгдэл ( 5 )
Watch your mouth bitch
UNSHSAN MEDEE N DUNDAAS HAMGIIN GOE MEDEE CH URANTCETCEGIIN YLALT BAILAA... SAIN BELTGELJILTIIN UNDES N BERTEHGUI YLALT YMUUDAA... SAIN AMRALT BIE SETGEL EE ZUV ZOHISTOI AMRAAHAD L YMUUDAA... AMJILT.
AMJILT ....BAYR HURGIE. SAIN OHIN...
Т1 гиичии
Goyo,amjilt.