Иргэн Э.Цэрэндолгор нь таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн тул саатуулагджээ

2022 оны 09 сарын 11

"Цэнхэр үст" Цэрэн буюу Э.Цэрэндолгорыг гадны улс руу зорчих гэж байхад нь өнөөдөр /2022.09.11/ цагдаагийн байгууллагаас саатуулжээ.


Энэ талаар цагдаагийн байгууллагаас "Иргэн Э.Цэрэндолгор нь олон нийтийн фейсбүүк цахим сүлжээнд худал мэдээлэл тарааж хүний нэр төр, алдар хүндэд халдсан нөхцөл байдал тогтоогдож Баянзүрх дүүргийн прокурорын газраас энэ оны 03 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж Эрүүгийн .... дугаартай хэрэгт шалгагдаж байсан байна.

Дээрх хэрэгт 2022.03.10-ны өдөр ЭХХШТХ-ийн 14.2 дугаар зүйлд зааснаар "Хувийн баталгаа гаргах" таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

"Хувийн баталгаа гаргах Таслан сэргийлэх арга хэмжээ (ТСАХ) авагдсан яллагдагч ЭХХШТХ-ийн 14.3 дахь хэсгийн 1 дэх хэсэгт зааснаар ажил эрхлэлтийн байдал, байнга оршин суугаа газрын хаяг, холбоо барих утсны дугаар, шуудангийн хаяг өөрчлөгдсөн, эсвэл өөрчлөх гэж байгаа талаар шүүх прокурор  мөрдөгчид даруй мэдэгдэнэ" гэсэн заалтыг зөрөн гадагш явах гэж байсан тул түүнийг түр саатуулан шалгалтын ажиллагаад явуулж байна" гэсэн мэдээллийг өглөө. Таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн тохиолдолд ТСАХ-г өөрчлөх үндэслэл болдог байна.

Харин иргэн Э.Цэрэндолгор "Хэргээс зугтах оролдлого хийсэн гээд одоо намайг 72 цаг хорино. Тэгээд хугацааг сунгаж хорих болно. Тэгээд хэрэг тохно. Ингээд Цэрэнг амьтан болгоно. Цэрэнг тагнаж отолт хийсэн. Тэгээд шорондоо ахин хордуулах уу, нэг дуусгах Монголд бүр нэг мөсөн түгжих ажиллагаа явуулна" гэж өөрийн цахим хуудсаар үзэл бодлоо илэрхийлллээ.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
м(202.72.245.125) 2022 оны 09 сарын 12

Бусдыг гүтгэж доромжлоход ард нь ах дүү үр хүүхэд байдаг ш дээ Үнэн юм байвал хүмүүс ойлгоно Гүтгэх нь дэндүү тул муухай байдаг шүү Цэрэн минь

0  |  0
boldoo(109.146.106.142) 2022 оны 09 сарын 12

Bayartsogtiin hulgaig ilchilsen hun dee

1  |  1
ZOCHIN(121.217.70.230) 2022 оны 09 сарын 11

ER N BOL ENE EMEGTEIG HORIJ SHALGAJ TENEGTEJ BGAA N MONGOLD HUNII ERH CHULUU ,ARDCHILAL UGYUI L BHGUIYUDAA. UDAHGUI TA NART CH ADILHAN IIMERHUU YVDAL UCHIRNA... HEN NEGEN MUU MUUHAIGII CHINI ILCHLEHGUI YM BOL HEN TEGEED ILCHILJ HELEHIIN HOER HURCHINI UU....

0  |  2
орхон(66.181.160.119) 2022 оны 09 сарын 12

хийсэн бүтээсэн юмгүй байж хүн болгон руу өмхий амаараа үлээж явдаг балай авгай

4  |  2
Отгооо(223.38.56.151) 2022 оны 09 сарын 11

Нээх тэгэхгүйээ. Хорьж шалгаад харь гнэ.тгээд хдэн жилээр монголоос гарах боломжгүй.хэт их хэл үг бусдыг доромжлох чинь дэндээд бсын.

2  |  0
Зочин(202.9.40.116) 2022 оны 09 сарын 12

Амны доор хагархаытай гээд амьтан хүн гүтгээд бж болохгүй хүн бүр хуулийн дор тжгш амьдармой

4  |  1
zzzzz(192.82.85.30) 2022 оны 09 сарын 12

ene neg yakh geed baigaa ni todorkhoigui erguu awgai bainaa , muruuruu l amidraach dee

3  |  1
Top