Соёл Урлагийн ажилтны 29 дэх өдөр буюу 2022 оны есдүгээр сарын 10-нд Соёлын дэд сайд М.Батбаяр Улсын Филармонийн уран бүтээлчдэд Засгийн газрын шагналыг гардуулан өглөө.
Монгол Улсын Засгийн газрын шагнал Соёлын Тэргүүний Ажилтан цол тэмдгээр Улсын Филармонийн хөгжимчин О.Урангоо, С.Төмөрбаатар нарыг шагнасан бол Монгол Улсын Засгийн газрын шагнал Соёлын яамны Хүндэт ЖУУХ бичгээр хөгжимчин Б.Анужин, үйлчилгээний ажилтан Д.Сэржмядаг, хөгжимчин Т.Энх-Отгон, З.Орчлон нар шагналаа Соёлын дэд сайд М.Батбаяраас гардан авлаа.
Манай улсад соёл урлагийн байгууллагын ажилтны баярын өдрийг 1993 оноос хойш тэмдэглэн өнгөрүүлж байна. Улмаар Засгийн газрын 2010 оны долоодугаар сарын 7-ны өдрийн 172 дугаар тогтоолоор баталсан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам”-ын 4.1.27 дугаар заалтын дагуу жил бүрийн есдүгээр сарын хоёр дахь ням гарагт Соёл, урлагийн ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсон.
Сэтгэгдэл ( 2 )
Энэ олон урлагчин, дуучид, бөхчүүдийн улс орны хөгжил дэвшилд оруулж буй хувь нэмэр гэж шальтай юм байна уу, ядаж орлогоосоо татвараа шударгаар төлчихсөн бол юу гэх вэ, нэг л их шагнасан, шагнуулсан улс
Ишш...