МАН-ын нэр хүндэд халдсан гэх иргэн И.Мөнхжаргалыг шүүнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 09 сарын 12

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргалыг намын нэр хүндэд халдсан гэх үндэслэлээр шүүхэд өгсөн билээ.

Тэгвэл иргэн И.Мөнхжаргалд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2022.09.12/ 11:00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон байна. 

Өмнө нь хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өвчтэй, хуралд биечлэн оролцох боломжгүй болсон тул шүүх хурлыг өнөөдрийг хүртэл хойшлуулсан юм. Иргэн И.Мөнхжаргалыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа билээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top