Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр 40 орчим насны эрэгтэй алдартныг Ганнам дүүргээс хар тамхины хэргээр саатуулсан тухай мэдээлж эхэлжээ.
YTN-ий мэдээлснээр 40 орчим насны эрэгтэй алдартан есдүгээр сарын 10-ны өдөр 14:00 цагийн орчимд Нон Хён дахь гэрийнхээ ойролцоо мансуурсан байдалтай гүйж яваад цагдаа нарт саатуулагдсан гэнэ. Түүний биеэс мансууруулах бодис илэрсэн бөгөөд гэрээс нь олон тооны сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл олсон аж.
Уг хэрэгт холбогдсон алдартныг 2006 онд туслах дүр бүтээж дебютээ хийсэн нэгэн хэмээн мэдээлжээ. Үүн дээр үндэслэн хэд хэдэн алдартныг уг хэрэгт холбогдсон хэмээн таамаглаад байсан бөгөөд жүжигчин И Му Сенийг дээрх тодорхойлолтод хамгийн ойртож буй хүн хэмээн сэжиглэж эхэлсэн байна.
Түүний харьяалагддаг "Alien company" жүжигчнийг уг хэрэгт холбоогүй болохыг албан ёсоор мэдэгджээ. Уг үндэслэлгүй таамаг тархсаар байвал хуулийн дагуу арга хэмжээ авна гэдгээ анхааруулсан тэд уран бүтээлчээ хамгаалахын тулд чадах бүхнээ хийнэ гэжээ.
Сэтгэгдэл ( 1 )
goy shaajiishd hha manai tsenbaatar shig l ahahah run ubaa ruuun XD