Орхон аймгийн Хүүхэд, Залуучуудын театрын уран бүтээлчид өвөл цагийн нээлтээ шинэ уран бүтээлээр угтаж байна.
Монгол орны өргөн уудам газар нутгаас олдсон палентлогийн олдвор болох үлэг гүрвэлийн түүхийг харуулсан “Асаж буй толгод” шинэ жүжгийн бэлтгэлээ хийж байгаа юм. Шинэ уран бүтээлдээ техникийн дэвшлийг ашиглан 3D хэлбэрээр тавих гэж байгаа нь уг бүтээлийг улам сонирхолтой болгожээ.
Мөн уран бүтээлийн судалгаа болон зураг авалтаа Өмнөговь аймгийн Булган сумын Баянзаг хэмээх газар очиж хийсэн байна.
“Асаж буй толгод” 3D бүтээлд дүрслэгдэж байгаа үлэг гүрвэлүүд нь Монгол оронд 60-70 сая жилийн тэртээ амьдарч байжээ.
Тус жүжгийн зохиолч, найруулагчаар Г.Мишээл ажилласан байна.
Сэтгэгдэл ( 0 )