Нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Яамдын сайд нар, НИТХ-ын Төлөөлөгч, Нийслэлийн 9 дүүргийн Засаг дарга, Харьяа байгууллагуудын удирдлагууд, ДИТХ-ын дарга, төлөөлөгчид, хороодын засаг дарга, хэсгийн ахлагч нар оролцсон “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Энэхүү хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар санаачлан “Шинэ Сэргэлтийн бодлого”-ын хүрээнд улсын хөгжлийг урагшлуулахад саад болж буй суурь асуудлууд, тэдгээрийн гарц шийдлийн тухай хэд, хэдэн багц асуудлыг хөндлөө. Уг бодлогыг амжилттай хэрэгжүүлснээр экспортын бүтээгдэхүүн, эрчим хүчний чадал 2-3 дахин нэмэгдэж, хөгжлийн мега төсөл хөтөлбөрүүд бодитой хэрэгжих суурь бүрдэх гэх мэт эдийн засгийн хэмжээ олон хэлбэрээр тэлэх боломжтой шийдлийн талаар танилцууллаа.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хэсгийн ахлагч нарын цалин урамшууллыг төрийн жинхэнэ албан хаагчтай дүйцүүлэн нэмэх талаар бүрэн эрхийн хүрээнд анхаарна” гэдгээ илэрхийллээ. Мөн илтгэл өндөрлөсний дараа хэлэлцүүлэг асуулт, хариулт хэлбэрээр дүүрэг, хороодод тулгамдаж буй нийтлэг дутагдал, хүндрэлтэй асуудлуудыг хөндөж ярилцсан юм.
Сэтгэгдэл ( 4 )
Яаг одоогийн хэсгийн ахлагч нар юу ч хийхээ больсон хороо гж хогондоо дарагдсан хэлж ярих ч засаг захиргаагүй нлж мөнгө идэх гсэн хэдэн МАНын өлөн юмнууд нийлчихсэн боловсрол ч бхгүй шившгийн юмнууд л бгаашдээ
ХЭСГИЙН АХЛАГЧ НАР ХҮНД АЖИЛ ХИЙДЭГ ХҮМҮҮС ЦАЛИНГ НЬ САЯ ТӨГРӨГ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ....
Хэсэг ч гэх шиг .солиорсон согтуу улаа хамгаалагчидаа бас татварын мөнгөөр цалинжуулна.гэчихжээ.хол очиж хуцаарай...\n
СУДЛААЧ... Д.ГАНХУЯГ\nМУ засаг захиргааны хувьд нийслэл, дүүрэг, хороо болон аймаг, сум, баг гэж хуваагдана гэж ҮХ-нд тов тодорхой заасан. Гэтэл ”хэсэг” гэж засаг захиргааны зохиомол нэгж бий болгон, тэдгээрийн олон дарга нарыг улсын төсвөөс санхүүжүүлж байгаа нь ҮХ зөрчсөн гэмт хэрэг мөн. Үнэндээ ”хэсэг” бол МАН-ын сонгуульд зориулсан ҮХ-ийн бус байгууллага юм. Иймээс хэсгүүд нэн даруй татан буулгах ёстой...