О.Гүндэгмаа Монголын хамгийн олон олимпод оролцсон эмэгтэй тамирчнаар тодров

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 09


 

 Отрядын Гүндэгмаа гэхээсээ Буудлагын Гүндэгмаа гэж ард түмэндээ нэршсэн олимпийн мөнгөн медальт, МУГТ, хөдөлмөрийн баатар  тамирчин маань  Лондонгийн олимпод оролцох эрхийг авсанаараа  Монголын түүхэнд хамгийн олон олимпод оролцож байгаа  эмэгтэй тамирчин боллоо. Тэрээр 1996 онд Атлантын олимпод оролцож спорт гар бууны төрөлд эхний тавдугаар  байранд  Сидней -2000, Афин -2004 олимпийн наадмуудад шагналт зургадугаар байранд орж байсан юм. Гавьяат тамирчин О.Гүндэгмаа олимпийн рекордыг зургаан удаа эвдэж чадсан ч яг олимпийн үер ихэнхдээ азгүйтдэг. Олимпийн азгүй тамирчин гэх нэрийг дуулаад байсан тэрээр  БНХАУ-д болсон Бээжин хотод болсон зуны 29-р наадамд мөнгөн медаль хүртсэн билээ.  Монголын ард түмэн Гүндэгмаагаа жилээс жилд амжилтаа ахиулж байгаад баярлахын зэрэгцээ Лондонгийн олимпоос л алтан медальтай ирэх болов уу хэмээн найдан хүлээж байна.

Б.Эрдэнэ.

 Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Odgerel(66.181.161.218) 2024 оны 12 сарын 11

Таньд амжилт

4  |  0
Top