Монголдоо цөөхөнд тооцогдох олон улсын моделиудын нэг загвар өмсөгч О.Ариунзул Сингапур дахь "Harper's Bazaar" сэтгүүлийн сурталчилгааны зураг авалтад оролцжээ.
Тэрээр тансаг зэрэглэлийн "Louis Vuitton" брэндийн дөрөв дэх удаагаа гаргаж буй өндөр зэрэглэлийн "Spirit" үнэт эдлэлийн цуглуулгын нүүр царайгаар ажиллажээ.
Домогт амьтдын хүч чадлыг шингээн, анхдагч сэтгэлгээ, шинийг санаачлагч, эрч хүч, өндөрлөгт гарах хүслийг өдөөх энэхүү цуглуулга нь цагаан, шар алт, алмас, бадмаараг, анар, либерти, маргад, индранил зэрэг эрдэнийн чулуунуудаас бүрдсэн байна.
Сэтгэгдэл ( 4 )