Орчин үеийн таван төрөлтийнхөн ААШТ-д бэлтгэж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 09 сарын 14

Орчин үеийн таван төрөлтийн тамирчин, дасгалжуулагчид есдүгээр сарын 14-26-ны өдрүүдэд Казахстан улсын Алматы хотноо зохион байгуулагдах Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор тус хотын Акбулак Олимпын бэлтгэлийн төвд бэлтгэлээ хангаж байна.

Тус тэмцээнд Монгол, Казахстан, Япон, БНСУ, БНХАУ, Энэтхэг, Узбекистан, Киргизстан, Шри-Ланк, Тайван улсуудын эрэгтэй, эмэгтэй нийт 100 гаруй тамирчид өрсөлдсөх бөгөөд манай улсаас ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн, тамирчин С.Бат-Отгон нар оролцох юм.
 


Орчин үеийн таван төрөлтийн спорт нь усанд сэлэлт, туялзуур сэлэм, гүйлт, буудлага, морь гэсэн таван өөр спортын төрлийг нийлүүлсэн спорт бөгөөд зуны Олимпын наадмын үндсэн төрлүүдийн нэг.

Мөн, орчин үеийн таван төрөлтийн тэмцээнүүдийг пентатлон, тетратлон, эсвэл дан ганц laser-run зэрэг олон хувилбараар зохион байгуулж болдог онцлогтой. Гэхдээ, Олимпын наадамд зөвхөн пентатлон-таван төрөлт хэлбэрээр л оролцох боломжтой байдаг.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top