Саяхан нээлтээ хийсэн "Хувьсал" продакшны бүтээл "Ноён эмэгтэй" УСК энэ жилийн хамгийн анхны 100.000 давсан үзэгчтэй Монгол киногоор шалгарлаа.
Кино театруудын дунд явуулсан менежментийн компанийн гаргасан судалгаагаар энэ жилийн хамгийн олон үзэгчтэй киногоор "Ноён эмэгтэй" УСК тодорчээ.
Нээлтээ хийгээд удаагүй байгаа ч ийнхүү танхим дүүрэн үзэгчийг цуглуулж чадсан тус киноноос эмэгтэй хүний амьдралын олон өнгийг харж болно. Эмзэг нандин хэрнээ эр хүн шиг хүчирхэгжсэн бүсгүйчүүдийн түүхийг сонирхолтойгоор өгүүлэх тус кино цаашид ч энэхүү амжилтаа бататгасаар байх биз ээ.
Сэтгэгдэл ( 2 )
дандаа муухай шоронгоор кино хийдэг балиар авгай өөр гэгээлэг зүйл монголд алга уу
шорон.