Л.Наранбаатар: Бид ирэх сарын 1-нээс цемент гаргана

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 15

Засгийн газрын өчигдрийн /2022.09.14/ хуралдаанаар цементийн төрлийн бүх бүтээгдэхүүний гаалын албан татварын он дуустал тэглэх шийдвэрийг гаргасан. Учир нь, барилгын салбарт цементийн хомсдол үүсэж, дотоодоо хангаж чадахааргүйд хүрсэн юм. 

Тэгвэл Хөтөлийн "Цемент шохой" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Наранбаатар өөрийн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "Чулуунцарын үйлдвэрийн галд тэсвэртэй тоосгоны өрөлт дуусах тун дөхлөө. Бид аравдугаар сарын 01-ндээ цемент гаргана. Үйлдвэрийг улайсан данстай, тоосго, түлш, түүхий эдийн нөөцгүй, эвдэрхий тээрмүүд, тоног төхөөрөмжгүй, тонуулсан уурхайтай хүлээж авсаныг хэлэх нь илүүц биз…

Хэн хүсэж есдүгээр сард тоосго өрөөд цементээр таслаж зогсох билээ. Нөхцөл байдлыг зургаадугаар сард бид Дарханы замынханд ярьж, урьдчилан сануулж, наймдугаар сард технологийн засвар хийх зайлшгүй шаардлагатай тул МАК, Монцементээс цементээ татах зохицуулалт хийж, замын ажлаа битгий тасалдуулаарай гэж хэлж байсан.

Халтар сайдад арга хэмжээ авах хангалттай хугацаа байсан, асуудлыг мэдэхийн дээдээр мэдэж байсан ч Дарханы замын буруутанг Хөтөл гэж цоллосон. Манай хамт олон харин тайлбар тавиагүй, ажлаа хийдгээрээ хийгээд л явсан. 

Эрээний коронагоос болоод тоосго таталт 30 хоног саатна гэж “далдыг харж” чадаагүй нь бидний алдаа. Төлөвлөснөөрөө явсан бол 9/1 -д цементээ таслахгүй нийлүүлээд явах байлаа.

Халтар сайдын шахалтаар бид Дарханы замынханд үнийн өсөлтийн аяны бүх цементээ өгсөн. Аян үр дүнтэй явж байсан, 5000 орчим иргэнд хүрч, 3 орчим тэрбум төгрөгийг ченжүүдээс хэмнэж өгсөн байдаг. Аяны цементийг тасалдуулсандаа ард түмнээсээ уучлалт хүсье! 

Өнөөдөр цементийн импортын гаалийн албан татварыг тэглэсэн шийдвэр гарсанд маш их харамсаж байна, ЗГ аргагүй нөхцөлд богино хугацааны арга хэмжээ авлаа гэж ойлголоо. Татварын тэглэлт он дуустал гэсэн, бүр биш…

Элдэв дайралт, давшилт, гүтгэлэг мөн дарамтууд ирж байгаа ч бид, Хөтөлийн Цемент, Шохойн хамт олон хичээн ажиллаж, үр дүнд хүрэх л болно. Сорилт, даваа бүрт, цуг байдаг хэрэглэгч таниас дахин уучлалт хүсье, манай хамт олон хичээнэ ээ" гэжээ.  

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin (66.181.161.41) 2025 оны 03 сарын 13

s da 10 sariin 1 nees ugaasaa hutuliin tsementiin uildwerch zogsono barilga ch zogsono. Nerteegeer ni ireh hawraas uildwer ajillana geed unengeer ni heleech dee POP-oo\n

1  |  0
Та(192.82.87.233) 2025 оны 03 сарын 13

Энэ худалч залуу Бүх ярьсан хэлсэн нь худал ухаан богино зарим нэг бүр итгээд шүтээд хөөргөөд байхыг нь яанаа

1  |  0
Ганбаа(103.140.11.55) 2025 оны 03 сарын 13

Амжилт хүсье урагшаааа \nзалуусааа

1  |  0
ZOCHIN(37.76.24.243) 2025 оны 03 сарын 13

HULGAICH, HUDALCH,LUIVARCHIN CHI ZAILAARAI. CHI TUN UDAHGUI, HEN CH BISH BOLOHOO MEDNEE

1  |  0
Иргэн(66.181.161.33) 2025 оны 03 сарын 13

Ирэх сарын 1 нээс өмнө өөрөө зайлсан байгаарай

1  |  0
Зочин(64.119.16.177) 2025 оны 03 сарын 13

Зүтгээд байгаарай залуу минь ч сэтгэл байхад зүтгэл чиг байна амжилт

2  |  0
Зах(66.181.179.132) 2025 оны 03 сарын 13

Буруу буруу буруу бүхэн бусдынх. Гоё байгаа биз. Хэлсэн ярьсан бүхнийг нь түүхээр нь нэг бүрчилж үзвэл өмнөхөө дандаа үгүйсгэсэн жижиг алдаа ч тухайн үедээ бусад руу чихсэн байсан. Нэг л өдөр үнэнд гүйцэтгэгдэж хэлсэн ярьсан бүхний гор нь ирэх л байхдаа. Гэлээ ч амжилт хүсье

2  |  0
Иол(122.201.22.39) 2025 оны 03 сарын 13

Сайн жүжигчин шүү гавъяат цолыг хурдан өгч тэтгэвэрт гаргасан бол ингээд уйлаад юм бичихгүй гшдээ

1  |  0
Hereglegch(202.126.88.144) 2025 оны 03 сарын 13

Yamar aimaar hudlaa yaridhiin be? Medeh 1 ni medej bgaa shd. Shaaaal ovchtei arhinii tsagaan solii bna lee shd

1  |  1
Ойлгож бгаа.(103.229.120.25) 2025 оны 03 сарын 13

Халтар гэдэг сайд нэртэй Ухна царайт. Унгасан хойноо хавчив. Ид хэрэгтэй үе нь шувтарч бнаа.

1  |  0
Тони(66.181.180.190) 2025 оны 03 сарын 13

ПОП-ОО БИТГИЙ ХУДЛАА ГУЦААД БАЙ

1  |  1
Шилээ(66.181.160.66) 2025 оны 03 сарын 13

OK! Success!

1  |  0
Dng(66.181.161.81) 2025 оны 03 сарын 13

Aldaa onoogoo huleen zuvshuurch bgaa ni saishaaltai. Poporch l bolohgui shuu. Uul ni dajgui zaluu yumsan, heterhii poprood ehelchiheer ni gaihaj l bailaa

1  |  0
zochin(103.57.92.144) 2025 оны 03 сарын 13

zasgiin gazar oroitoj shiidver gargalaa, ireh doloo honogt shundoo hasah gradus boloh n ee. hyatadaas tsement orj irehed ider es eheleh biz ee.

1  |  0
Irgen(66.181.161.66) 2025 оны 03 сарын 13

Uvul bolchloo odoo hereggui de tsement...

2  |  1
Зочин(202.126.90.109) 2025 оны 03 сарын 13

Амжилт

3  |  0
Top