Этгээд, хачирхалтай хувцасладгаараа алдартай жүжигчин Жулия Фокс Нью Йоркийн загварын долоо хоногт хүрэлцэн иржээ. Ус мэт харагдах цээживч, лусын дагины сүүл мэт юпкатай ирсэн тэрээр олны анхаарлыг ихээр татав.
Түүнд хувцаслалтын дүрэм гэж үгүй. Хэн ч, хаана ч өмсөж байгаагүй этгээд, сонирхолтой хувцаснууд сонгон өмсдөг түүний стилийг стилист Бриана Андалоре тодорхойлжээ.
Жулия Фоксийн хувьд Канье Уэсттэй болзож эхэлснээсээ хойш гадаад түр төрхөө эрс шинэчилсэн гэж хэлж болно. Канье Уэстийн экс эхнэр Ким Кардашъяан 2019 онд мөн далайгаас гарч ирсэн мэт хувцаслалттай "Met Gala"-д хүрэлцэн ирж байсан удаатай.
Жулия Фоксыг Ким Кардашъяаныг дуурайдаг гэх яриа бий. Хэдийгээр өөрийн хэв маягийг бий болгох гэж хичээж байгаа ч түүний сонголт Ким Кардашъяаны сонголттой үргэлжид огтолцож буйг гярхай ажиглагчид хэдийнэ ажиглаад амжжээ.
Сэтгэгдэл ( 0 )