СЭЛЭНГЭ: Дулааны станц галлаж эхэллээ

2022 оны 09 сарын 15

Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумыг халаалт дулаанаар хангаж ажилладаг төв байгууллага бол “Сэлэнгэ Энерго”ОНӨААТҮГ.

Аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог “Сэлэнгэ Энерго”ОНӨААТҮГ дээр ажиллаж бэлтгэл ажлын бодит нөхцөл байдалтай танилцлаа.

Тус байгууллагынхан 4 дүгээр сараас эхлэн засвар үйлчилгээний ажлаа эхлүүлж өвөлжилтийн бэлтгэлээ хангаад байгаа бөгөөд өнөөдөр галлагаагаа эхлүүлж байна.

Галлаж эхэлснээс хойш бүрэн жигдэртлээ хэсэг хугацаа зарцуулагдана гэдгийг мэргэжлийн инженерүүд хэлж байлаа.  Байгууллагын зүгээс нүүрсний гэрээгээ Багануурын уурхайтай хийсэн бөгөөд талбай дээрээ 10 хоногийн нүүрсний нөөцтэй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top