ЭРДЭНЭТ: Хэлмэгдэгчдийн дурсгалын цогцолбортой болно

2022 оны 09 сарын 15

Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн дарга Г.Төгөлдөр 2022 оны есдүгээр сарын 14-15-ны өдрүүдэд Орхон аймагт ажиллаж байна.

Орхон аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд салбар комиссын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг, Цагаатгал хариуцсан мэргэжилтэн Ч.Нарангарав, салбар комиссын гишүүд болон ИТХ-ын ажлын алба, аймгийн шүүх, прокурор, тагнуул, архив, музей зэрэг албан байгууллагын албан хаагчидтай ажил хэргийн уулзалт, мэдээлэл хийж, цагаатгалын асуудлаар хандсан иргэдтэй уулзаж холбогдох хуулийн зөвлөгөөг хүргэлээ.

Орхон аймгийн салбар комисс энэ оны тавдугаар сард Эрдэнэт хотын цэцэрлэгт хүрээлэн, Сархиа уулын ар бэлд бий болгосон хэлмэгдэгчдийн дурсгалын ногоон төгөлийн орчинд хэлмэгдэгчдийн дурсгал, хүндэтгэлийн хөшөө босгоно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top