Сильвестр Сталлоне эхнэрийнхээ зургийг даран ИРВЭС шивүүлжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 16

 

76 нас хүрч байгаа жүжигчин Сильвестр Сталлоне өнгөрөгч наймдугаар сард 25 жилийн гэрлэлтдээ цэг тавьсан. Эх сурвалжуудын дурдаж буйгаар түүнийг нохойноосоо болж эхнэрээсээ салсан гэж байгаа ч өөрөө энэ таамгийг үгүйсгэдэг.

Гэсэн ч нэрт жүжигчний гаргаж буй үйлдлүүд  олныг гайхшруулсан хэвээр байна. Сталлоне залуудаа эхнэртээ зориулан биедээ шивээс хийлгэсэн байдаг. Баруун гаран дээр нь түүний эхнэрийн хөрөг байдаг байсан бол саяхнаас энэ шивээсээ арилган, Буткус нохойнхоо хөргийг шивүүлжээ. Энэ нь тэдний салалтын шалтгааныг илтгэж байгаа тухай шуугиан намжиж  амжаагүй байхад зүүн гаран дээрх эхнэрийнхээ нүдний зургийг даруулан ирвэс шивсэн нь ил болж орхив. 

Сильвестр Сталлонегийн эхнэр Женнифер Флауин гэр бүл цуцлуулах өргөдөлдөө түүнийг гэр бүлийнхээ эд хөрөнгийг санаатайгаар үрэн таран хийж байгаа тухай онцолсон байдаг. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top