ӨНӨӨДӨР: Үндэсний номын баярын нээлт болно

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 16

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.09.16)


9:00 цагт ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн хурлын танхимд "Ургамлын био технологи-2022" эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99717977

9:00 цагт БОАЖЯ-нд Дэлхийн  озоны давхаргыг хамгаалах өдөр, “Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай монреалийн протокол” хүчин төгөлдөр болсны 35 жилийн ойд зориулсан хэвлэлийн хурал болно. Утас: 85100098

9:00 цагт ЭМЯ-нд ЦХХХ-ны сайд Н.Учрал Эрүүл мэндийн сайдтай уулзаж, цахим шилжилтийн талаар санал солилцоно. Утас: 99103830

9:30 цагт Монголын Уран зургийн галерейн хурлын танхимд “Монгол зураг” нийгэмлэгийн 20 жилийн ойд зориулсан “Монгол зураг судлал-Уламжлал, шинэчлэл” эрдэм шинжилгээний хурал болно.

9:30 цагт “Шангри-Ла” зочид буудалд Монголын эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын холбоо, АШУҮИС-Эмгэг физиологийн тэнхим, “RMC” үр шилжүүлэн суулгах үндэсний төв, Монголын Нөхөн Үржихүйн Анагаах Ухаан, Үргүйдэл судлалын нийгэмлэгтэй хамтран “Aspect of human reproductive medicine” олон улсын хурал зохион байгуулна. Утас: 99664748

11:00 цагт Төмөр замын соёлын ордонд УБТЗ-аар үйлчлүүдэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын "Хамтын ажиллагаа-2022" зөвлөгөөн болно. Утас: 99091674, 86114818

11:00 цагт ҮСХ-ны байранд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тоон мэдээллийг танилцуулна.

11:00 цагт “UG Palace”-т спортын бүх төрлийн нэгтгэсэн “Чүү Sport's Festival”-ын хэвлэлийн хурал болно.

11:30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д  "Монголын худалдаачдын холбоо" ТББ-аас ХҮДС-ийг МУИС-тай нэгтгэж байгааг эсэргүүцэж, хэвлэлийн хурал хийнэ.

13:00 цагт Сүхбаатарын талбайд 32 дахь удаагийн “Үндэсний номын баяр”-ын нээлт болно.

13:30 цагт МҮХАҮТ-нд Бизнесийн ёс зүйн төвийн II шатны нээлт болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top