Чөлөөт бөхийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл хагас шигшээд “Токио-2020” олимпийн мөнгө, “Рио-2016” олимпийн хүрэл медальт, 2017, 2018, 2019 оны дэлхийн аварга Гүржийн Гено Петриашвилиг 4:2-оор ялж, финалд шалгараад байна. Түүний амжилтыг эргэн сануулъя.
Мөнхтөрийн ЛХАГВАГЭРЭЛ
1998 оны нэгдүгээр сарын 4-нд төрсөн. Завхан аймгийн Яруу сумын уугуул. Жин 125 кг. Өндөр 187 см.
Чөлөөт бөхийн амжилтууд
2021 онд Норвегийн Осло хотод зохиогдсон чөлөөт бөхийн ДАШТ-ий 125 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн. Мөн “Токио-2020” олимпын наадамд 5-р байр эзэлсэн.
Гэрэл зургийг Д.Нямбилэг (МССХ)
Үндэсний бөхийн амжилтууд
2017 он I Завхан аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн, Аймгийн харцага цол хүртсэн.
2018 он I Завхан аймгийн баяр наадамд үзүүрлэж, Аймгийн заан цол хүртсэн.
2019 он I Завхан аймгийн баяр наадамд үзүүрлэж, чимэг нэмсэн.
2021 I Бүх цэргийн наадамд түрүүлж, цэргийн арслан цол хүртсэн.
2022 I Бүх цэргийн наадамд түрүүлж, цэргийн хурц арслан цол хүртсэн.
2022 он I Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадамд аймгийн хурц арслан У.Берекегээр дөрөв, улсын харцага Ш.Пүрэвгарьдаар тав, улсын гарьд Б.Гончигдамбаар зургаа, улсын харцага Б.Зоригтбаатараар долоо давж , Монгол улсын заан цолыг хүртсэн.
Сэтгэгдэл ( 2 )
Алт ер нь авч узээгуй нехер байна шуу, нэгэнт уламжлал болоод тогтчихсон юмыг эвдэхэд хэцуу дээ, сэтгэл зуйн том саадыг давах хэрэг гарна
ZALUU ZAAN MAANI YAKH ARGAGUI DELKHIIN BUKH BOLJEE