Өмнөд Солонгосын алдартай хосууд болох жүжигчин Ким Ү Бин, Шин Мин А нарын Парист болзож байгаа зураг цахим орчинд тархаж эхэлжээ. Тэдний зургийг Хятадын нэгэн интернэт хэрэглэгч олон нийтийн сүлжээнд дэлгэжээ.
Хосууд 2015 оноос хойш болзож байгаа билээ. Энэ хугацаанд жүжигчин Ким Ү Бин маш ховор тохиолддог “Nasopharynx" буюу хамар нармайн хорт хавдраар өвчилсөн. Хоёр жилийн турш эмчилгээ хийлгэсэн түүний дэргэд Шин Мин А үргэлжид хамт байсны ачаар хүнд өвчнөө даван туулж чадсан билээ.
Тэд өнгөрөгч дөрөвдүгээр сард нээлтээ хийсэн "Our Blues" кинонд хамтдаа тоглосон нь багагүй шуугиан тарьсан. Үүнээс хойш нам гүмхэн байсан хосууд ийнхүү Парист болзож явна.
Сэтгэгдэл ( 0 )