Румын улсын Мамаиа хотноо 2022 оны есдүгээр сарын 05-17-ны өдрүүдэд "2022 оны өсвөрийн шатарчдын 14,16,18 насны ангилалын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн" явагдаж байна.
Тэмцээний 15-16 насны охидын ангилалд Монгол Улс, "Гэгээн арвай" клуб, Төрийн банкны тамирчин Дэлхийн шатрын холбооны мастер ДАВААХҮҮГИЙН МӨНХЗУЛ 11 өргөөс 8.5 оноо аван, хожигдолгүй түрүүлж ДЭЛХИЙН ХОШОЙ АВАРГА боллоо.
Д.Мөнхзул өдгөөгөөс найман жилийн өмнө 2014 онд ӨАБНУ-ын Дурбан хотноо зохиогдсон өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний найм хүртэлх насны ангилалд тэргүүн байр эзэлж анхны дэлхийн аваргын цомоо өргөж байв.
Сэтгэгдэл ( 3 )
мундаг байнаа амжилт баяр хүргэе
Wow. Goy medee bn. Avyastai ohind bayar hurge
Баях хүргэе