Монголын Балетын Хөгжил Сан ес дэх жилдээ П.И Чайковский "Цөмөөхэй" балетыг Монгол Улсын Урлагийн гавьяат жүжигчин Соёлын элч Д.Алтанхуягийн дэглэлтээр тоглохоор бэлтгэл ажилдаа ороод байна.
Энэ хүрээнд Монголын нийт хүүхэд багачуудад мэргэжлийн бүжигчидтэй тайзнаа хамтран гарч, хүүхэд насны гайхамшигтай дурсамж бүтээх боломжийг олгосон нээлттэй сонгон шалгаруулалтыг 2022 оны есдүгээр сарын 12-17-ны өдрүүдэд явууллаа.
Тэгвэл 2022 оны “Цөмөөхэй” тоглолтын сонгон шалгаруулалт өнөөдөр /2022.09.17/ өндөрлөх гэж байна. Сонгон шалгаруулалтын хоёрдугаар шатыг Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёлын Элч Д.Алтанхуяг өөрийн биеэр удирдан явуулах юм.
Дросселмейрын ид шидийн хүчээр Цөмөөхэйг амилуулан Хулганы хааныг ялж ид шидийн орноор аялах Клара охин болон түүний найзуудын дүрийг хэн бүтээх бол?
"Цөмөөхэй" бүжгэн жүжгийн тухай товч:
Анх Германы зохиолч Е.Т.А.Хоффман 1815 онд "Цөмөөхэй" нэртэй үлгэр зохиожээ. "Хунт нуур", "Нойрсож буй гүнж", "Дон Кихот" гэх зэрэг алдарт балетуудыг зохиосон Петр Ильич Чайковский тус үлгэрээс сэдэвлэн 1892 онд "Цөмөөхэй" балетыг бичсэн байна.
"Цөмөөхэй" балетыг Орос, Монгол, Америк мөн Европын орнууд шинэ жилийн баяр болгоноор тоглодог уламжлалтай. Энэ балетыг хамгийн анх амилуулсан уран бүтээлчид нь Оросын Маринский театрынхан аж.
Манай улсад анх 1982 оны тавдугаар сарын 8-нд Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид тоглож байжээ.
Сэтгэгдэл ( 0 )