Бөхчүүдийг хоёр өдөр бүртгэнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 09

Их Монгол Улс байгуулагдсаны 805, Хүннү гүрэн байгуулагдсаны 2220, Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадамд барилдах бөхчүүдийн бүртгэл өнөөдөр эхэлнэ. Бүртгэл өнөөдөр, маргааш хоёр хоног үргэлжлэх бөгөөд 10.00-18.00 цагийн хооронд Монгол бөхийн өргөөнд болох юм байна. Бөхчүүд бүртгүүлэхдээ цолныхоо үнэмлэх болон хоёр хувь цээж зурагтай өөрийн биеэр ирэх шаардлагатай ажээ. Харин өсвөр үеийн барилдаанд хүчээ сорих хөвгүүдийг өнөөдөр бүртгэж дуусах бөгөөд бүртгэл Монголын хүүхдийн ордонд явагдана. Энэ барилдаанд 1995 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хөвгүүд оролцох юм.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top