БНХАУ-ын халаа, сэлгээ эдийн засгийг ганхуулж магадгүй

2022 оны 09 сарын 20

Хятадын эрх баригч Коммунист нам ирэх сард болох хурлаараа эдийн засгийн удирдлагадаа сүүлийн 10 жилд хамгийн том шинэчлэл хийх эхлэлийг тавьж байгаа бөгөөд өсөлтийн хэтийн төлөв муудаж байгаа энэ үед шинэчлэлийн бодлого боловсруулагчид нь огцрох төлөвтэй байна.

Таван жилд нэг удаа болдог Бээжингийн бүтцийн өөрчлөлт ирэх сарын 16-нд эхлэх намын их хурлаар эхэлж, Ши Жиньпин дарга урьд урьдын жишгийг эвдэж, гурав дахь удаагаа удирдах бүрэн эрхээ баталгаажуулах гэж байна. Засгийн газрын дээд албан тушаалтнууд парламентын жил тутмын хурал, ихэвчлэн гуравдугаар сард болох хурал хүртэл албан тушаалдаа хэвээр байх хэдий ч намын хурлаар хэн дээд албан тушаалд томилогдохыг хэлэлцэж, хоёр удаа Ерөнхий сайдаар сонгогдсоны дараа гуравдугаар сард огцрох Ли Көцяныг хэн залгамжлахыг тодорхойлох болно. Одоо байгаа улс төрийн бүтцээр хэн Ерөнхий сайдын албан албан тушаалыг авснаас үл шалтгаалан нэг их өөрчлөлт хийхгүй гэж шинжээчид үзэж байна.

Ли Көцянаас гадна 70 настай эдийн засгийн хаан гэгддэг Лю Хэ, банкны дээд зохицуулагч 66 настай Гуо Шучин нар ирэх оны эхээр албан тушаалаасаа огцорч магадгүй талаар эх сурвалжууд мэдээлж байна. Дээд удирдагчдын тэтгэврийн нас нь уламжлалт ёсоор 68 буюу хоёр таван жилийн хугацаатай байдаг ч өнгөрсөн жил оруулсан нэмэлт өөрчлөлтөөр энэхүү заалт нь Ши Жиньпинд үйлчлэхгүй болсон. 67 настай Ли Көцян Бээжингийн элит их сургуульд эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалсан бөгөөд англиар чөлөөтэй ярьдаг. Харин Харвардын их сургуульд сурсан эдийн засагч Лю нь Ши Жиньпиний дотны итгэлт хүн юм.

Хятадын эдийн засгийн дараагийн багт эсрэгээрээ дотооддоо бэлтгэгдсэн Ши-д үнэнч хүмүүс давамгайлж магадгүй бөгөөд одоогийн багийн олон улсын мэдлэг, эрдэм шинжилгээний өнгө, хараат бус сэтгэлгээ дутмаг байна гэж судлаачид болон шинжээчид үзэж байна. Харин Ли Көцяны оронд хоёр гол нэр дэвшигч нь Хятадын Ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн дарга, 67 настай Ван Ян, 59 настай дэд Ерөнхий сайд Ху Чунхуа нар яригдаж байна. Ван, Ху нар Гуандун мужийн эдийн засгийн хүчирхэг төвийг удирдаж байсан бөгөөд ажил хэрэгч, шинэчлэлийг дэмжигч албан тушаалтнууд гэж үздэг ч томоохон өөрчлөлт хийх чадвар нь хязгаарлагдмал байж магадгүй гэж бодлогын мэргэжилтнүүд үзэж байна. 

Ерөнхий сайдаар томилогдох магадлалтай бусад боломжуудын дунд Чунцин намын дарга Чен Минер болон түүний Шанхай дахь ерөнхийлөгч Ли Цян нар багтаж байна. Хоёуланг нь Ши Жиньпинд үнэнч хүмүүс гэж үздэг. Төрийн төлөвлөлтийн хүчирхэг агентлаг болох Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороог тэргүүлдэг Хэ Лифэнг Лиугийн оронд томилогдох тэргүүлэх нэр дэвшигч гэж бодлогын мэргэжилтнүүд мэдэгдэв. Ши Жиньпинтэй ойр дотно харилцаатай эдийн засагч, хүнд сурталтай тэрбээр Фүжиан мужид 25 жил ажилласан. 2013 оны сүүлээр шинээр томилогдсон Ши Жиньпин өргөн хүрээтэй шинэчлэлийн төлөвлөгөөгөө танилцуулсан ч зах зээлийн либералчлалын үйл ажиллагаа тэр үеэс хойш алдагдаад байна. Сингапур дахь Ли Куан Югийн нэрэмжит Төрийн бодлогын сургуулийн Зүүн Азийн хүрээлэнгийн захирал Берт Хофман “Намын 20 дугаар их хуралд эдийн засгийн шинэ багийг сонгох хангалттай орон зай бий. Хэрэв тэр баг нь Ши Жиньпинийн тодорхойлсон өргөн зорилгод хүрэхийн тулд прагматик мөрийн хөтөлбөрийг баримталдаг технократ баг юм.  Бид 2013 оны шийдвэрийн дуусаагүй байгаа шинэчлэлийн хөтөлбөрүүдийн ихэнх нь өсөлт дахин сэргэнэ гэж найдаж байна" гэжээ.

Эдийн засгийн шинэ баг нь "Тэг КОВИД" бодлогоос гарах гарц олохоос эхлээд санхүүгийн тогтвортой байдалд заналхийлж буй өмч хөрөнгийн хямрал, Вашингтонтой хурцадмал байдал үүсэх хүртэл урьд өмнө байгаагүй сорилтуудыг өвлөн авах болно.

Ч.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top