Б.Мөнгөнтуяа анхны IRONMAN эмэгтэй боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 09 сарын 20

Монголын триатлонч Батгэрэлийн Мөнгөнтуяа саяхан БНСУ-ын Гёнгидуд зохион байгуулагдсан тэмцээний хагас ironman-ы зайд 5 цаг 45 минут 19 секундын амжилт үзүүлж, 30-34 насны ангилалд 4-р байр эзэлсэн байна.

The 6th Gyeonggi-do Triathlon Association Captain's Cup GreatMan Half Contest нэртэй энэхүү тэмцээнд тамирчид 2 км сэлж, 90 км дугуй жийж, 21 км зайд гүйж өрсөлджээ.

Тэрбээр хөнгөн атлетикийн Олон улсын хэмжээний мастер, цагдаагийн ахмад цолтой бөгөөд “Бээжин 2008” олимпод оролцсон билээ. Б. Мөнгөнтуяа нь триатлоны олон улсын Level 1 ангиллын дасгалжуулагч юм.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top