Хатан хаан II Элизабетын оршуулах ёслол өчигдөр (2022.09.19) болж өндөрлөлөө. Түүнийг насан эцэслэснээс хойш олон нийт хааны удмын гэр бүлийнхний дундах харилцаанд онцгой анхаарал хандуулж байгаа нь ханхүү Харригийн эгдүүцлийг хүргэжээ.
Тэрээр өнгөрсөн долоо хоногт ханхүү Уиллъямтай холбоотой маргаан болон хааны удмын гэр бүлийнхний тухай яриагаа зогсоохыг олон нийтээс шаарджээ. Харри хэлэхдээ "Хүмүүс энэ бүх зүйлийн талаар ярихаа больж, эмээд минь анхаарлаа хандуулаасай гэж хүсэж байна" гэжээ.
Хатан хааныг нас барсны дараа хааны удмын гэр бүлийнхэн дунд олон маргаантай асуудал дэгдсээр буй. Хэдийгээр өөрийн саналаар хааны удмын гэр бүлийн гишүүн байхаас татгалзсан ч гэлээ түүнд хандаж байгаа харилцаа нь шархлуулж байгаа тухай эх хэвлэлүүд онцолжээ.
Сэтгэгдэл ( 3 )
Ядаж оршуулган дээр хөтлөлцөхгүй байж болдгүй юм байхдаа эвгүй юм
Сайн муу байсан ч төрсөн эцэг эх ах дүүгээсээ татгалзана гэж юу байхав дээ эхнэрийнхээ үгэнд ороод татгалзаж л байдаг эхнэр нь ч гэсэн тэнэг хүүхэн
Юунд уурлахав дээ өөрөө гэр бүлээсээ татгалзахдаа яахав дээ, эхнэр бас гэр бүлээс нь татгалзуулжил бдг.Хүмүүсийн хэлдэг хорон санаатай гэдэг нь үнэн байхаөө.ӨӨРӨӨ ЭЛДВИЙН ЗҮЙЛ ЯРИАД АРД ИЙМ БАЙДАЛД ОРУУЛЧИХААД ДАРАА НЬ БОЛЬ Ч ГЭХ ШИГ ГОНШИГНООД ЁООЁ ЭНЭ МЕГАН ХАРРИГ БҮРР ТЭНЭГ БОЛГОЖ БГА ЮМУУ ХААШИЙН ККК