Туялзуур сэлэмний олон улсын дасгалжуулагчийн сургалт эхэллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 09 сарын 20

Олон улсын туялзуур сэлэмний холбоо (ОУТСХ)-ны FIE International Coaching Program хөтөлбөрийн хүрээнд олон улсын дасгалжуулагчийн сургалтыг есдүгээр сарын 18-28-ны өдрүүдэд Азийн Туялзуур сэлэмний холбоо, Монголын Туялзуур сэлэмний холбоотой хамтран зохион байгуулж байна.

Сургалтад Ази тивийн 11 улсын 20 гаруй дасгалжуулагч нар хамрагдаж байна. Монгол Улсад анх удаа зохиогдож байгаа олон улсын дасгалжуулагчийн сургалтыг Австри улсын мэргэжилтэн Konszalski Jerzy Zbigniew удирдаж байна. Тэрээр Швейцарь, Австри, Канад, Польш, БНХАУ зэрэг улсын шигшээ багийг удирдаж, дэлхийн шилдэг сэлэмчдийг төрүүлсэн дасгалжуулагч юм.

Сургалтаар дотоодын дасгалжуулагч нар мэдлэгээ зузаатгаж, ур чадвараа сайжруулахын сацуу олон улсын дасгалжуулагчийн сертификаттай болох юм. Түүнчлэн Монголын Туялзуур Сэлэмний холбоо нь Ази тивийн туялзуур сэлэмний хөгжилд хувь нэмрээ оруулж, хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа чухал ач холбогдолтой билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top