Прокурор, шүүхийн шатнаас оргосон 59 этгээдийг эрэн сурвалжилж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 09 сарын 20

-“Хулгайлах хэргийн шийдвэрлэлт 2022" хэсэгчилсэн арга хэмжээнг Цагдаагийн байгууллагаас зохион байгуулж байна. Иймд иргэд та бүхнийг энэхүү арга хэмжээнд нэгдэж, сонор сэрэмжтэй байж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохгүй байхад анхааруулж байна-


Цагдаагийн байгууллагын хэмжээнд 2022 оны эхний найман сарын байдлаар 26087 гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс 5174 буюу 19.8 хувийг хулгайлах гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл эзэлж байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 2699 нэгжээр буюу 2.1 дахин өссөн дүнтэй байна.

Бүртгэгдсэн 5174 хулгайлах гэмт хэргийн талаарх гомдол мэдээллээс 4897 гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 277 гомдол мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, харъяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлэн ажилласан.

Хэрэг бүртгэлтийн 4897 хэргээс 1363 гэмт хэргийг үйлдсэн этгээдийг олж тогтоон эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, хулгайлах гэмт хэргийн илрүүлэлт 27.8 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.5 хувиар өссөн дүнтэй байна.

-Хувийн өмчийг хулгайлах гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл 4491 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.1 дахин буюу 2371 нэгжээр өссөн дүнтэй байна. Энэ нь бүртгэгдсэн хулгайлах гэмт хэргийн 86.8 хувийг эзэлж байна.

-Халаасны хулгайн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл 416 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.4 дахин буюу 243 нэгжээр өссөн дүнтэй байна. Энэ нь нийт бүртгэгдсэн хулгайлах гэмт хэргийн 8.1 хувийг эзэлж байна.

-Мал хулгайлах гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл 615 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 39.5 хувь буюу 174 нэгжээр өссөн дүнтэй байна. Энэ нь нийт бүртгэгдсэн хулгайлах гэмт хэргийн 11.8 хувийг эзэлж байна.

-Тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл 151 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 28 хувь буюу 33 нэгжээр өссөн дүнтэй байна. Энэ нь нийт бүртгэгдсэн хулгайлах гэмт хэргийн 2.9 хувийг эзэлж байна.

-Галт зэвсэг хулгайлах гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл 4 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2 нэгжээр буюу 2 дахин өссөн дүнтэй байна. Энэ нь нийт бүртгэгдсэн хулгайлах гэмт хэргийн 0.07 хувийг эзэлж байна.


Улсын хэмжээнд 2022 оны эхний 8 сард тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг бүртгэгдсэнээс 124 гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 27 гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай Прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Хэрэг бүртгэлтийн 124 хэргээс 47 хэрэгт гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоон, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэргийн  илрүүлэлт 37.9 хувь байна. Цагдаагийн байгууллагын хэмжээнд 2022 оны эхний найман сарын байдлаар Хулгайлах гэмт хэрэг үйлдэн мөрдөн байцалт, прокурор, шүүхийн шатнаас оргон зайлсан үндэслэлээр цагдаагийн байгуулллагын эрэн сурвалжлах асап санд 308 этгээдийг эрэн сурвалжлалт зарласнаас 249 оргодол этгээдийг олж тогтоон ажилласан байна. Одоогийн байдлаар 59 оргодол этгээдийг олж тогтоох чиглэлээр нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж байгаа аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top