Ял шийтгүүлэгчдээр шарилж, зэрлэг ургамал цэвэрлүүж байна

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 09 сарын 20

Хууль зүй, дотоод хэргийн сайдын “Нийтэд тустай ажил хийлгэх ялын үр нөлөөг дээшлүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” тушаалаар өгсөн үүрэг чиглэлийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялтнуудаар аймаг, нийслэлийн хэмжээний нийтийн хэрэглээний газрын шарилж, зэрлэг ургамал цэвэрлүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байна.

 

Тус ажлын хүрээнд өнөөдрийн байдлаар аймаг, нийслэлийн хэмжээнд 400 га талбайн шарилж лууль болон хөл газрын зэрлэг ургамлыг цэвэрлэлээ.

Уг ажлыг зохион байгуулснаар нийтийн эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх, байгаль орчинд ээлтэй, ногоон хөгжлийг дэмжих, хүн амын эрүүл мэндэд үзүүлэх хортой нөлөөллийг арилгах, шарилж, зэрлэг ургамлын тархалтын хүрээг хязгаарлах, цаашид ургах нөхцөлийг зогсоох ач холбогдолтой юм.

Эх сурвалж: Хууль зүй, дотоод хэргийн яам

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(64.119.19.230) 2022 оны 09 сарын 21

Маш зөв

0  |  0
нарангэрэл(66.181.160.83) 2022 оны 09 сарын 21

зөв ш дээ өмнө нь ийм арга хэмжээ авдаг байсан аль соц нийгмийн үед ш дээ харин одоо энэ эргэн хэрэгжүүлэх хэрэгтэй согтуугаар эрүүлжүүлэгдсэн хэн ч болов хамаагүй дарга цэрэг эрэгтэй эмэгтэй бүгдийг нь хамруулах хэрэгтэй

0  |  0
zochin(106.154.129.215) 2022 оны 09 сарын 20

zuv ulaanbaatar min hoggui theverhen baigaasai theverhen orchind yadaj hun bur eruul saruul margaach iin tuluu hun bur tenger hicheene dee hot min hugunu duu huuhed nilhas hurtel hogoo hayj bolohguig zuv yalgaj hayhiig zaaj uguusui

0  |  0
Top