ТЭРБУМЫН санхүүжилттэй КИНО ТӨСЛИЙН шалгаруулалт зарлалаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 09 сарын 21

Кино урлагийг хөгжүүлэх, кино үйлдвэрлэлийг дэмжих, уран бүтээлчдийг чадавхижуулах, кино бүтээлийг хадгалан хамгаалах, сэргээн засварлах, монгол киног олон улсад сурталчилан таниулах зорилгоор Кино урлагийг дэмжих сангаас 2022 онд санхүүжүүлэх төслийн I дүгээр ээлжийн сонгон шалгаруулалтыг зарлажээ.

ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨРӨЛ
 

Нэг. Эргэн төлөгдөх нөхцөлгүй санхүүжилтийн төсөл
 

А. Кино бүтээх төсөл
 

  • Монголын түүхийг харуулах (олон ангит кино, уран сайхын кино, баримтат кино);
     
  • Хүүхэд, залуучуудын хүмүүжил, төлөвшилд эергээр нөлөөлөх (Олон ангит кино, уран сайхын кино, баримтат кино, хүүхэлдэйн кино), эсхүл эрүүл мэндийн боловсрол олгох баримтат кино;
     
  • Олон улсын кино наадамд өрсөлдөх зорилготой найруулагчийн хувийн бүтээлч чанар, гоо зүйн үнэлэмж, үзэл бодлын илэрхийллийг харуулах уран сайхны кино болон богино хэмжээний кино (Артхаус кино);
     
  • Монголын соёл, ахуй амьдралыг харуулах кино эсхүл залуу кино найруулагчийн анхны болон хоёр дахь уран сайхны кино, богино хэмжээний кино.


Б. Монгол киног хадгалах, сэргээн хөрвүүлэх;

В. Олон улсын кино наадам, үзэсгэлэнд монгол киногоор оролцох, Монгол Улсад олон улсын кино наадам зохион байгуулах, төрөөс гадаадад монголын кино урлагийг сурталчлах, кино наадамд оролцох;

Г. Кино урлагийн уран бүтээлч, ажилтныг хөгжүүлэх, мэргэшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх.

Хоёр. Эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн төсөл
 

А. Кино бүтээх төслийн төрөл зааснаас бусад чөлөөт сэдвийн арилжааны кино бүтээл

Б. Кино үйлдвэрлэлд шаардлагатай дэд бүтцийг сайжруулахад чиглэсэн техник технологи, программ хангамж, инновац нэвтрүүлэх төсөл


ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ХУВЬ ХЭМЖЭЭ
 

Эргэн төлөгдөх нөхцөлгүй санхүүжилтийн төсөл - Кино бүтээх төсөлд 70 хүртэлх хувийн дэмжлэг үзүүлэх ба үүнээс залуу кино найруулагчийн анхны болон хоёр дахь уран сайхны кино, уран сайхны богино хэмжээний кино бүтээхэд 80% хүртэл, хамтарсан арилжааны кино хамтран бүтээхэд Монголын талын продюсерын санхүүжилтийн 30% хүртэл, артхаус кино хамтран бүтээх бол Монголын талын продюсерын санхүүжилтийн 50% хүртэл хувийн санхүүжилтийг Кино урлагийг дэмжих сангаас дэмжлэг үзүүлнэ.

Эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн төсөл - Сангаас олгох зээлийн дээд хэмжээ 1,000,000,000.0 (Нэг тэрбум) төгрөг байна.


КИНО УРЛАГИЙГ ДЭМЖИХ САНГИЙН ХҮЛЭЭН АВАХ БОЛОМЖГҮЙ ТӨСӨЛ
 

  • Тухайн төсөл нь оюуны өмчийн зөрчилтэй байх.
     
  • Кино үйлдвэрлэлд холбогдох тоног төхөөрөмж худалдан авах төсөл.

ТӨСЛИЙГ ЦАХИМААР ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА
 

Эхлэх: 2022.09.21 /08:30 цаг/

Дуусах: 2022.10.21 /18:00 цаг/

Хувь хүн болон албан байгууллага нь https://kuds.filmmongolia.gov.mn/auth/login цахим хаягаар төсөл илгээх боломжтой.

Холбоо барих утас: 93229322, 88191123, 88777688

Санал, хүсэлт, тодруулга авах бол Dsuren@filmmongolia.gov.mn хаяг руу илгээнэ үү.
 

КИНО УРЛАГИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБА

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top